“ Залуу Хүн” цуврал лекцийн зочноор Б. Отгонбат уригдлаа

 

        Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Хүн” цуврал лекцийн 6 дахь дугаар энэ баасан гарагт буюу 2016. 11. 11-нд болох гэж байна. Энэ удаагийн зочоор “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат уригджээ. Тэрээр “ Жинхэнэ манлайлал” гэсэн сэдвээр лекц уншиж, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаархи залуусын сонирхсон бүх асуултанд хариулах аж. 

 

Б. Отгонбат 2005 онд “Глобал удирдагч сан”-г үүсгэн байгуулж, сангийнхаа хүрээнд  3000 орчим залуусыг  АНУ-д тэтгэлэгтэй суралцуулан тав орчим сая ам.долларын тэтгэлгийн сан бүрдүүлж Монголын ирээдүйд хөрөнгө оруулсан яваа залуу юм.  Түүний лекц МЗХ-ны Залуус танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй гэдгийг дуулгалаа.   

 

Өнгөрсөн долоо хоногийн зочноор оролцож, залуустай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өвгөн (122.201.24.42)

    2016-11-09

    Боловсролтой, ухаалаг сайн залууд баяр хүргэе.