БНАСАУ баллистик пуужин туршина гэв

 

        АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу өнөөдөр Умард Солонгосын тал дунд зайн тусгалт баллистик пуужин хөөргөн туршиж магадгүй талаар Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалж анхаарууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн Умард Солонгосыг анхааралтай ажиглаж, “Мусудан” пуужингуудын байрлал, хөдөлгөөнд хяналт тавьж байгаа аж. “Мусудан” буюу “BM-35” пуужин нь 3500 км-т буюу Номхон далайн баруун эрэгт орших АНУ-ын Гуамын аралд хүрч чадах дунд зайн тусгалтай баллистик пуужин юм. Тус аралд Солонгосын хойгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэнд хүргэх зориулалттай стратегийн их хэмжээний зэр зэвсэг болон техник хэрэгсэл байдаг билээ. Умард Солонгосын Пёнань аймгийн Күсон хотын ойролцоо “Мусудан” пуужин байрлуулсныг Өмнөд Солонгосын цэргүүд илрүүлсэн аж. Умард Солонгос өнгөрсөн сарын 20-нд тухайн газраас “Мусудан” пуужин харваж байсан билээ. Мөн Умард Солонгос ээлжит цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна. хийсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)