Б.Обама Цахиурын хөндийд ажиллана

 

        Цагаан ордны одоогийн тэргүүн Барак Обама Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэн өгсний дараа технологийн салбарын өрсөлдөөний талбар болох Цахиурын хөндийд ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухай “The New York Times” сонинд бичжээ. Эх сурвалжид бичсэнээр Барак Обама Цахиурын хөндийн “Amazon”, “GoFundMe”, “Apple” зэрэг томоохон компанийн нэгд ажиллаж магадгүй гэнэ. Стив Кейс тэргүүтэй Цахиурын хөндийн удирдагчид Барак Обамаг найрсгаар хүлээн авахаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч сансар судлалыг сонирхдог ба энэ чиглэлийн эрдэмтэдтэй хамтран Ангараг гаригийг судлах экспедицид ажиллах хүсэлтэйгээ нэг бус удаа илэрхийлж байжээ. Харин Б.Обамагийн гэр бүл Цагаан ордныг орхисны дараа Вашингтоны баячуудын Калорама дүүрэгт амьдрахаар болсныг “National Journal” сэтгүүлд онцоллоо. Вудро Вильсон, Франклин Рузвельт, Герберт Гувер, Уильям Тафт нар АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалаа өгсний дараа энэ дүүрэгт амьдарсан аж. Б.Обамагийн гэр бүл бага охин Сашагаа дунд сургууль төгстөл Вашингтонд амьдрах юм. Харин Б.Обамагийн номын санг Чикаго хот руу зөөхөөр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)