Нью-Делийг хамгийн бохир хотоор нэрлэжээ

 

        Энэтхэгийн нийслэл Нью-Дели бохирдолттой хотуудын жагсаалтыг тэргүүллээ. Нью-Дели нь1990-ээд оноос хойш дэлхийн хамгийн бохир хотуудын тоонд багтах болсон юм. Хот агаарын төдийгүй хөрс, усны бохирдол, гудамж талбайн хог хаягдал ихтэй аж. Харин сүүлийн өдрүүдэд хотын агаарын бохирдол эрс нэмэгдэж, иргэд яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдаасаа шаардах болов. Тус хот 2016 онд 20 жилийн түүхэндээ байгаагүй үзүүлэлт буюу агаарт агуулагдах хорт бодис аюултай хэмжээнээс 12 хувиар давсныг судалгаагаар баталжээ. Агаарын хэт бохирдлын улмаас хотын 1800 гаруй дунд сургууль хаалгаа хааж, оюутан залуус хичээлдээ явахаас татгалзаж байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд ажлаасаа чөлөө авч, Делийг орхиж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Энэтхэгийн “Нью Дели” телевизийн мэдээлснээр дунд сургуулиуд энэ долоо хоногт ажиллахгүй аж. Энэтхэгт өргөн дэлгэр тэмдэглэдэг “Дивали” буюу ургацын баярын үеэр нийслэлд болон хотын ойр орчимд хэдэн арван мянган салют буудуулснаар агаарын бохирдол нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.89.199)

    2016-11-09

    http://Cash4Visits.com/ref.php?refId=340470 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд сар болгоны 30-ны өдөр тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна.