Хятадад цахим сүлжээний тухай хууль баталжээ

 

        БНХАУ-ын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын / БХАТИХ/ Байнгын хороо санал оруулснаар цахим сүлжээний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн даваа гаригт баталсан байна. Энэ нь цахим сүлжээний аюулгүй байдлын тухай Хятад улсын гаргасан анхны хууль юм. Энэ хуулийг ирэх жилийн зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. БХАТИХ-ын Байнгын хорооны мэдэгдсэнээр “Хятад улс интернэтийн сүлжээний аюулгүй байдал заналхийлэлд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг юм. Иймээс интернэтийн сүлжээний аюулгүй байдлын хууль тогтоомжийн тогтолцоог тогтоож төгөлдөржүүлэн, цахим сүлжээний аюулгүй байдлын талаар иргэдийн ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн интернэтийн сүлжээнд зохиогчийн эрхэнд халдсан үйлдэл гардаг бөгөөд хууль бус зарим мэдээлэл иргэд, хуулийн этгээд, бусад байгууллагын хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа учраас интернэтийн сүлжээний аюулгүй байдлын тухай хууль тогтоох нь өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлж, ард иргэдийн дуу хоолой, эрэлт хэрэгцээнд хариу өгч байгаа явдал юм” гэжээ. Тус хуульд интернэтийн дэд бүтцийг хөгжүүлэн, технологийн шинэчлэл хийхийг дэмжсэн заалт багтсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)