Үндэсний телевизийг үзвэр, үйлчилгээний газар болгоно гээд 720 сая төгрөг “шатаажээ”
- 2016-11-10
- Нийгэм
- 0

Үйл явдал ингэж эхэлжээ. МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2016 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох тухай тушаал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар нь МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяаг томилсон байна.
Ингээд ажил эхлэв. Ажлын хэсэг нь “Бум-Асар”ХХК, “Могумб констракшн”ХХК, “ГААС”ХХК, “Долоон марзад”ХХК, “ДАСЭ” ХХК-иудад үнийн санал хүргүүлж, “ДАСЭ” ХХК-иар зураг төслөө хийлгэхээр болж 2016 оны гуравдугаар сарын 2-нд гэрээ байгуулжээ. “ДАСЭ” ХХК-ийнхан Event hall буюу үзвэр үйлчилгээний танхимын төсөвт өртгийг 710 657 678 төгрөг гэж гаргаж өгчээ. 2016 оны тавдугаар сард дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг “Тэгшмөнх” ХХК, “Уэнч” ХХК, “ДАСЭ” ХХК, “Герман технологи” ХХК, “Вилла хоризон” ХХК-д үнийн саналаа ирүүлэхийг хүссэн бичгийг илгээсэн байна. Дээрх компаниуд ч ирүүлжээ. Эндээс хамгийн бага үнийн дүн ирүүлсэн гэсэн үндэслэлээр “Герман технологи” ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулжээ.
Үүний дагуу 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Герман технологи” ХХК-тай 190 тоот гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар “Герман технологи” ХХК МҮОНРТВ-ийн Event hall-ыг 2016 оны наймдугаар сарын 23-наас өмнө хүлээлгэж өгөхөөр болов. Гэрээний нийт төлбөр 428 сая төгрөг бөгөөд ажлыг 100 хувь гүйцэтгэсний дараа тав хоногийн дотор үнийн дүнгийн 80 хувь буюу 342.4 сая төгрөг, түүнээс хойш 30 хоногийн дотор үлдсэн 20 хувь буюу 85.60 сая төгрөгийг “Герман технологи” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
Ажлын явцад гэрээнд зарим өөрчлөлтийг оруулсан байна. 2016 оны зургадугаар сарын 6-нд ажлын зургийг шинэчилж батлав. Ингэхдээ гэрээний үнийн дүн болоод гүйцэтгэх хугацаанд ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.
Ц.Оюундарь захирал болон ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар “Герман технологи” ХХК-д гэрээний мөнгө шилжүүлэхдээ хөөрхөн заль ашигласан байгаа юм. Энд бас нэг хүний нэр дурдах хэрэгтэй. Өдгөө МҮОНТВ-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж буй Ш.Энхтайван нь Ц.Оюундарийг АН-ын генсек байхад ерөнхий нягтлангаар нь ажилладаг байсан. Түүнийг дагаж телевизэд иржээ. Ном журмаар бол МҮОНРТВ-ийн данснаас 50-иас дээш сая төгрөг гарах бол Үндэсний зөвлөлөөр орж, зохих зөвшөөрлийг авдаг байна. Тиймээс тэд “Герман технологи” ХХК руу 50 сая хүргэхгүйгээр тасалж шилжүүлсээр байжээ. Тухайлбал, 2016 оны наймдугаар сарын 9-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 40 сая, наймдугаар сарын 16-нд “Герман технологи” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 457050060 тоот дансанд 49 сая, есдүгээр сарын 1-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 48.8 сая, есдүгээр сарын 2-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 39.302.5 сая, есдүгээр сарын 2-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 33.943.417 төгрөг шилжүүлсэн зэрэг баримтууд бий.
Ингээд ажил цааш үргэлжиллээ. Ажлын хэсгийн ахлагч, МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяа өмнөд хөршид явж байгаад дээрх Event hall-даа ширээ сандал, зөөврийн тайз авахаар шийдсэн байгаа юм. Ингээд БНХАУ-ын “Foshan Yijin Furnute Co.LTD”, “FOSHAN NANHAI LB STAGE EQUIPMENT CO.LTD”-аас 430 ширхэг ширээ сандал, зөөврийн тайзны хамт авсан гээд 48.8 сая төгрөгийг нөгөөх “Герман технологи” ХХК-ийн нэрээр шилжүүлэн авсан байгаа юм. Хачирхалтай нь “Герман технологи” ХХК-тай хийсэн гэрээнд ширээ сандал, зөөврийн тайз нийлүүлэх талаар огт тусгаагүй байгаа юм.
Ажил явсаар наймдугаар сарын 23-ндаа Event hall-ыг хүлээлгэж өгсөнгүй. Явсаар маргааш буюу энэ сарын 11-нд хүлээлгэж өгөхөөр болжээ.
Энд хачирхалтай хэд хэдэн асуудал байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Хамгийн түрүүнд “Герман технологи” ХХК гэж чухам яадаг газар вэ гэдгийг нягталмаар байгаа юм. МҮОНРТВ их хэмжээний мөнгө хөрөнгө гаргаад ажил хийлгэх болохоор л энэ компани гараад ирдэг. Өөрөөр хэлбэл, энэ компани нэлээд эртнээс тус байгууллагын ажлыг гүйцэтгэсээр ирсэн баримтууд байна. Тухайлбал 2014 оны долдугаар сарын 18-нд хийгдсэн ¹2014/150 тоот ажил гүйцэтгэх гэрээ байна. Тэр нь флтан фондны хоёр өрөөг засварлах ажил байжээ. Тэр үед М.Наранбаатар ерөнхий захирал байсан. Харин алтан фондын өрөө засах ажлын гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн ахлагч нь бас л дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяа байв.
Нөгөө талаар энэхүү МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 720 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлын гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгосон. Өөр бусад зөрчлүүд ч энэ хуультай холбогдон гарах юм байна.
Мөн зураг төсөл хийх ажилд үнийн саналаа өгөн улмаар уг ажлыг гүйцэтгэсэн “ДАСЭ” ХХК гэж байна. Энэ компани “Герман технологи” ХХК-ийн шалгардаг ажил гүйцэтгэгчийн шалгаруулалтад ч бас нэр нь орсон байгаа юм. Эндээс үзвэл МҮОНРТВ-ээс зарлагддаг янз бүрийн төсөвт ажил нийтэд зарлагдаж хүрдэггүй, удирдлагуудын холбоо сүлбээтэй цөөн хэдэн компани “сонгон шалгаруулалт”-д нь оролцож, ажлыг хувааж авдаг байж болзошгүй.
Эцэст нь, МҮОНТВ бол улсын онцгой объект. Ерөнхий захирал Ц.Оюундарь тэнд яагаад Event hall буюу үзвэр, үйлчилгээний танхим байгуулахаар шийдсэн нь хачирхалтай байгаа юм.







Эх сурвалж: http://www.polit.mn/content/84628.htm

Сэтгэгдэл (16)
0 (202.21.117.122)
зÑвүүн Ñ Ò¯Ð¹ÑÑн ÑаÑайÑай авгай Ð·Ð°Ð¹Ð»Ð°Ñ Ñ ÑÑÑгÑÑй
иÑгÑн (202.170.84.231)
ÐÑ Ð½Ñ Ð°Ð»Ñ Ñ Ð³Ð°Ð·ÑÑн даÑга, Ð·Ð°Ñ Ð¸ÑалÑÑд ÑинÑÑÑ Ñомилогдон оÑÐ¸Ñ Ð´Ð¾Ð¾ ÑÑÑд Ð½Ñ Ñ Ð°Ð¼Ñ Ð°Ð¶Ð¸Ð»Ð»Ð°Ð¶ байÑан нÑгÑлангаа дагÑÑлаад л Ñомилогдож байвал Ñ Ð°Ñ Ð¸ÑлÑÑин, ÑÓ©Ñийн мөнгийг Ñ ÑÐ»Ð³Ð°Ð¹Ð»Ð°Ð³Ñ Ð³ÑдÑг Ð½Ñ Ð¼Ð°Ñ ÑодоÑÑ Ð¾Ð¹.ТÑÑ 2 бол Ñ ÑйвалдагÑ, Ñ Ñваан идÑÐ³Ñ Ð½Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ ÑÑ.ТÑдний нÑг бол ÑÐ½Ñ Ð¦.ÐÑÑндаÑÑ Ñм байна л даа.720 ÑаÑÑг Ò¯Ñ Ð´Ò¯Ð½Ð³Ò¯Ð¹ ÑаÑÑан бол Ñа Ñдийн заÑгийн алÑÑÑÑдÑн ÑгнÑÑнд жагÑаж ÑÑ Ð³Ñж Ó©Ó©Ñийгөө бодооÑой.Ð¥ÑÑÐ»Ð¸Ð¹Ð½Ñ Ð°Ð½ үүнийг Ð½Ñ Ñайн Ñалгаж ÑогÑÐ¾Ð¾Ñ ÑÑÑой.
(43.228.128.195)
ZI naranbaatrug zodoj bgad huuj yavuulsan daa Yalsam namyn umnuus HYalar hatan dugaraa yu UUruu sain duraaraa nam ruugaa yavsan deer dee
зоÑин (202.70.34.38)
ÐÐ½Ñ ÐÑÑндаÑÑийн Ñ Ð¸Ð¹ÑÑн үйлдÑл Ñнд л байгаа Ñм багаа Ñайн бүÑдүүлж Ñадаагүй Ð±Ð°Ð³Ñ Ð½Ñ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð½Ñ Ð´Ð°Ð½ Ñ Ò¯Ò¯Ñ Ð½Ò¯Ò¯Ð´ Ñ ÑÑвÑÑ ÑмаÑваа Ñм болвол ÐÑÑндаÑÑ Ð´Ð°Ð½Ð³Ð°Ð°Ñаа ÑлÑан Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð±Ð°Ð¹Ñ Ð½Ó©Ð³Ó©Ó© багийн Ñ ÑдÑн ÑÑ Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¾Ð³Ò¯Ð¹ Ò¯Ð»Ð´Ð½Ñ Ð´ÑÑ ÑÐ½Ñ Ð» Ð°Ð¹Ð¼Ð°Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° Ñм ÐÑндаÑÑийг ийм байдал оÑÑÑлÑан Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð½Ñ Ó©Ó©ÑÐ¸Ð¹Ð½Ñ Ó©Ð½ багийн Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ ÑÒ¯Ò¯
ÐÐЧÐÐ (202.21.106.167)
СÐÐРШÐÐÐÐÐРШÐÐШÐÐÐУУÐСÐÐ ÐÓ¨ÐÐÐÐРТӨÐÒ®Ò®ÐÐÐ¥ Ð¥ÐÐ ÐÐТÐÐ...ÐÐРХÐÐ ÐҮҮРТÐÐСÐÐÐÐ ÐÐÐÐ¥ÐРЧÐÐ¥ÐÐÐ ÐÐÐÐ¥ ЮÐ....ÐÓ¨ÐÐÓ¨ ТӨÐÐ Ò®ÐÐ ÐÐÐÐÐÐÐÐРЯÐУУÐÐÐ¥ ÐÐÐÐÐÐÐÐРХÐÐÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐРРТҮÐÐÐРТÐÐÐÐÐÐÐÐ¥ Ð¥ÐÐ ÐÐТÐÐ....ÐЮУÐÐÐРЬ ÐÐÐ¥ ÐÐÐ ÐÐÐÐÐРТÐÐÐÐРУРРХÐÐТ ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐСÐРХҮÐҮҮС ÐЬ ÐÐÐҮРЮРÐÐ¥ РЯРÐÐ¥ ЮРÐÐÐÐÐ....ÐРХÐЧÐРЧ ÐÐÐ¥ ШÐÐ.....ÐÐÐ ÐҮРҮÐÐÒ®Ò®ÐÐÐРЧ ÐÐÐ¥ ШÐÐ...ХУÐÐÐÐ ÐУТÐÐÐÐÐ ÐХТÐРРХҮРÐРШÐÐ....ХУÐЬСÐÐÐЫРÐУТÐÐÐÐÐ ÐҮРÐÐ¥ ЮРÐÐÐЧ....
ÐÐРТ-ийн Ð½Ð¸Ð¹Ñ Ð°Ð¶Ð¸Ð»Ñид (202.70.34.38)
ҮнÑн л Ñм ÑÑÑж байна, бид Ñ ÑдÑн ÑөгÑөгийн Ñалин Ð°Ð²Ñ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° билÑÑ, одоо, Ñа Ð½Ð°Ñ Ð±Ð¸Ñгий Ñ Ñдлаа ÑÑиад байна, Ñа Ð½Ð°Ñ Ð±Ð¾Ð» Ó©Ð½Ð´Ó©Ñ ÑалинÑай Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ðдоогийн ÑдиÑдлагÑн Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð±Ð¸Ð´ бол Ñалингаа л нÑмүүлÑÑ Ñ ÑÑÑгÑÑй байна, ТҮРХÐÐ ÐÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐÐÐÐ, ÐÐÐÐТТÐÐ ÐÐÐ ÐÐÐ ÐРСÐÐÐ ÐÐЯРÐÐÐ ÐÐÐÐÐ, ÐÒ®ÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐÐÐЧÐÐ
kkkk (122.201.17.34)
ene saraas ehleed bi televiziin mungu uguhuu zogsooloo
kkkk (122.201.17.34)
ene saraas ehleed bi televiziin mungu uguhuu zogsooloo
kkkk (122.201.17.34)
ene saraas ehleed bi televiziin mungu uguhuu zogsooloo
(203.91.115.44)
ÐÐÐÑÑ Ð°Ð½ Ó©Ó©ÑÑдөө ÑÑÑ Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ ТÑгÑÑн мөÑÑÓ©Ó© Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹ Ñ Ð¸Ð¹ÑÑн болгонÑг бÑÑÑÑÑгаж Ð±Ð°Ð¹Ñ Ñм ÐÐÑ Ð±Ð¾Ð» Ñ Ð°Ð¼Ð³Ñийн мÑÑ Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹ Ñинж ÑÒ¯Ò¯ дÑÑ
gana (202.72.245.165)
hooson ashiglaltgui talbaig nam hargalzahgyi hen ch gesen sul bailgahiig bodohgui shu de gutgegch mal mini,ene chini 1980-d on bish shu teneg ee zoriud uls turjsun yum bichhe boli,daragiin hun irlee gj bodii teriig chini mun sul blgah bh da chutgur mini
ҮзÑгÑ, ÑонÑÐ¾Ð³Ñ (203.169.50.77)
ÐÒ®ÐÐРТ гÑж нÑгдÑл, ÑÑÑдиÑÑаа Ñ Ð°Ð½Ð»Ð¸Ð³, ванлиг болж амбиÑÑн ÑÑÑÑ Ð°Ð¹Ð½ Ó©ÑÒ¯Ò¯Ñ Ñн жоомнÑÑд байна аа. ÐайÑÑ Ð¸Ð¹Ð³ÑÑд Ð¢Ò¯Ñ Ñ Ð¾Ñоо Ñ Ð³ÑÑ Ñиг Ñом нÑÑÑÑй Ñ ÑдÑн амÑÑад ÑÑиÑийн Ñаг дÑÑÑÑмдÑн үзÑгÑдийн оÑÑнÑг Ð±Ð¾Ñ Ð¸ÑдÑÑлж ÑÑ Ð»ÑÑ Ñм. Толгой Ñ Ð±Ð°Ð¹, олгой Ñ Ð±Ð°Ð¹ Ñ Ð°Ð³Ð°Ñвал малгай, Ñогоон доÑÑоо л баймааÑ. Та наÑÑн Ñ ÑÑүүлийн бÑÐ·Ð°Ñ Ð±Ð¸Ð´Ñнд Ð¾Ð³Ñ Ñ ÑÑÑггүй, Ñ Ð°Ð¼Ñдаа бÑлÑааÑаа зайлÑан Ñ Ð±Ð¾Ð»Ð½Ð¾.
анхаарна уу (202.70.34.38)
MЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ОЛОН НИЙТИЙГ ДЭЭДЭЛСЭН ТҮР ХОРОО 2016 оны 11-р сарын 09 50 гаруй жилийн түүхтэй МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн халуун уур амьсгалын хагалан бутаргах зорилгоор зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг төлөө албан тушаалын хэнээрхэлд автсан хэсэг нөхдүүд өөрсдийгөө нийт уран бүтээлчдийн "төлөөлөл" болгон өргөмжилж уран бүтээлчдийг дарамталж хүчээр гарын үсэг цуглуулахаар улайран, хэвлэл мэдээлэл цахим ертөнцөөр элдэв гүжир гүтгэлэг агуулсан мэдээлэл цацаж байна. Иймд МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн зүгээс дараах шаардлагыг тавьж байна 1.Телевизийн эфирийг өөрсдийн эрх ашгийн тоглоом болгон элдэв гүтгэлэг доромжлолоо зогсоохыг хатуу шаардаж байна 2.Улс тунхагласан ой, шинэ жил зэрэг, шил шилээ дарсан их ажлын хажуугаар биднийг бүү дарамтал. Бид тайван амгалан ажлаа хиймээр байна 3.Уран бүтээлчдийг өөрсдийн хувийн хүсэл шуналдаа бүү хутгалдуул. 4. Нийгмийг бүү хямруул.Бид үзэгчдээ хүндэтгэж байна 5.Өнөөдөр манай байгууллагын ажил хэвийн үргэлжилж байна .Асуудал гомдол байвал зохих хууль ёсны дагуу тавихыг хатуу шаардаж байна. MЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ОЛОН НИЙТИЙГ ДЭЭДЭЛСЭН ТҮР ХОРОО
ИЧЭЭЧЭЭ (202.70.34.38)
БАТЦЭНГЭЛ ЭРДЭНЭБАТ АГААНОРОВ ЛХАГВАДАШ БАТЗОРИГ НАРАА ТА НАР ЦАГТАА БҮГД ДАРГА БАЙСАН МӨНГӨ ТӨГРӨГ ИДЭЖ УУГААД ХАЛАГДСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ
МҮОНРТ-ийн уран бүтээлчид (202.70.34.38)
ЭНэ ичгүүргүй гүтгэлгээ зогсоо
рррр (202.70.34.38)
ыыы