МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийн эсрэг гарын үсэг нэмэгдсээр

             Олон нийтийн гэх тодотголтой, төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн байгууллага бол МҮОНРТ юм. Тус их айл нь үеийн үед улс төр, эдийн засаг, соёл урлаг гээд нийгмийн бүхий л салбарт хүрч, мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалан олон нийтэд үйлчилж ирсэн байгууллага юм. Харин олон жилийн энэхүү уламжлалт байдал эвдэгдсэн шалтгааныг МҮОНРТ-ийн хамт олон тогтоож, Ерөнхий захирал Ц.Оюундарийг огцрохыг шаардсан байна. Ц.Оюундарь нь  Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад шуудхан МҮОНРТ-ийн захирлаар томилогдон очиж, очсон даруйд тус байгууллагыг улстөржүүлэх болсныг ажиллагсад тал талаас хэлж байна. Тус байгууллагын ажилтан алба хаагчдын үзэж байгаагаар бол “Олон нийтийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх, нийтлэл нэвтрүүлгийн бодлого тодорхойлох чадамжгүй болж, нэгэн цагт Ц.Оюундарийн өөрийнх нь тодорхойлж байсан шиг “Живж буй аварга титаник” өнөөдөр бодит биеллээ оллоо” хэмээж байна. 

     Тиймээс тэд МҮОНРТ-ийн ажиллагсадын түр хороо байгуулан тэмцэл өрнүүлээд байгаа юм. Түүнчлэн өнөөдрөөс түр хороог дэмжигчдийн хүрээ тэлж, нийт ажиллагсад нь Ц.Оюундарийг огцруулахаар гарын үсэг зурцгаасан байна. Дашрамд дурдахад татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй олон нийтийн телевизэд үр дүнгүй бүтцийн өөрчлөлт хийж, Монголын мэдээ агентлагийг ямар ч тооцоо судалгаагүйгээр бие даасан суваг болгож, кабелийн телевизүүдээс ч доогуур рейтингтэй, үзэгчгүй, цагаа дүүргэж чаддаггүй, цалингаа тавьж дийлдэггүй, боловсон хүчний нөөцгүй болгон доройтуулсан нь ерөнхий захирал Ц. Оюундарийн бодлогын алдаа гэдгийг ч дурдаж байна лээ. 

      Тэрбээр нэг жил гаруйхан хугацаанд ММ агентлаг болон Монголын Мэдээ сувгийн захирлыг 4 удаа сольж, МҮОНРТ-ийн дэд захирлыг 3 удаа, MNB 1-р сувгийн захирлыг 3 удаа тус тус сольсноор телевизийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого бүрэн алдагдах үндэс суурийг тавьсан. Мөн данхар бүтцийг цомхотгох нэрээр уран бүтээлчдээс 80 гаруй хүн халж, оронд нь 100 гаруй хүн шинээр ажилд авсан байдаг. Ийнхүү халаа сэлгээгээр хамт олныг айлгаж, сүрдүүлснээр жирийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид айдас хүйдэст автаж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх ашиг нь зөрчигдсөөр ирлээ гэх зэргээр тэд тэмцэл өрнүүлж байна.

     Сардаа гурван сая төгрөгийн цалин авахын зэрэгцээ ур чадварын урамшуулал, гар утасын төлбөр гээд чамгүй мөнгө авчихдаг Ц.Оюундарь захирал телевизийн зарим байрыг түрээслэх нэрээр өөрсдийнхөө танил талыг өөд нь татаж харин уран бүтээлчдийг булан тоход шахдаг тухай ч гомдол бий. Энэ бүхий л асуудлыг цэгцлэхээр МҮОНРТ тэр чигтээ дайнд мордоод байна.

Н.Дөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (21)

  • MUONRT niit hamt olon (202.70.34.38)

    2016-11-11

    MЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ОЛОН НИЙТИЙГ ДЭЭДЭЛСЭН ТҮР ХОРОО 2016 оны 11-р сарын 09 50 гаруй жилийн түүхтэй МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн халуун уур амьсгалын хагалан бутаргах зорилгоор зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг төлөө албан тушаалын хэнээрхэлд автсан хэсэг нөхдүүд өөрсдийгөө нийт уран бүтээлчдийн “төлөөлөл” болгон өргөмжилж уран бүтээлчдийг дарамталж хүчээр гарын үсэг цуглуулахаар улайран, хэвлэл мэдээлэл цахим ертөнцөөр элдэв гүжир гүтгэлэг агуулсан мэдээлэл цацаж байна. Иймд МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн зүгээс дараах шаардлагыг тавьж байна 1.Телевизийн эфирийг өөрсдийн эрх ашгийн тоглоом болгон элдэв гүтгэлэг доромжлолоо зогсоохыг хатуу шаардаж байна 2.Улс тунхагласан ой, шинэ жил зэрэг, шил шилээ дарсан их ажлын хажуугаар биднийг бүү дарамтал. Бид тайван амгалан ажлаа хиймээр байна 3.Уран бүтээлчдийг өөрсдийн хувийн хүсэл шуналдаа бүү хутгалдуул. 4. Нийгмийг бүү хямруул.Бид үзэгчдээ хүндэтгэж байна 5.Өнөөдөр манай байгууллагын ажил хэвийн үргэлжилж байна .Асуудал гомдол байвал зохих хууль ёсны дагуу тавихыг хатуу шаардаж байна. MЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ОЛОН НИЙТИЙГ ДЭЭДЭЛСЭН ТҮР ХОРОО

  • мүонрт-ийн нийт хамт олон (202.70.34.38)

  • МҮОНРТ-ИЙН НИЙТ ХАМТ ОЛОН (202.70.34.38)

  • стэгүүлч (202.70.34.38)

    2016-11-11

    Хүний нэр зээлж гарын үсэг дуурайлгаж зурах чинь гэмт хэрэг биз дээ. Ичихгүй гарын үсгээ олон болгож харагдуулах гээд хүний нэр зээлж бичихээ болимоор юм

  • setguulch (202.70.34.38)

    2016-11-11

    Энд сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс хөлсний бичигчид байна л даа. Өрөвдөлтэй ч юм даа. Лхагвадаш тэргүүтэй тэнэгүүд ээ та нар ичээч. Хэчнээн олон жил энэ тв ийн хөрөнгийг идэж ууж өөрсдөө хагартлаа баяжих гээв. Та нарын увайгүй арчаагүй занг хамт олон чинь харж мэдэж байгаа. Больчооч. Үйлийн үр гэж байдаг юм шүү. Хулгай хийж олсон хэдээрээ үр хүүхдээ тэжээж байгаагаа эрхбиш мэдмээр сэн дээ

  • Зочин (103.57.95.39)

    2016-11-10

    Оюундарийн намчирхал, цензурээс болоод МҮОНРТ-ийн нэвтрүүлэг үзэх юмгүй болсон нь үнэн шүү дээ. Хамт олон нь хүлээж авахгүй байхад маяглалгүй явчихвал барав.

  • зочин (103.57.95.39)

    2016-11-10

    ЭХНЭЭСЭЭ Л МЭРГЭЖЛИЙН БУС, ЧАДВАРГҮЙ, УЛС ТӨР, НАМЫН АМБИЦТАЙ ХҮН ТОМИЛСОН НЬ АЛДАА. ЮУН ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТВ БАЙХАВ, ЭНЭ БАЙГУУЛАГААР ТОГЛОЖ ӨГСӨН ДӨӨ. ЗҮГЭЭР ЗАЙЛЧИХ ХЭРЭГТЭЙ.

  • (103.212.117.197)

    2016-11-10

    БОЛЬЁ ОО

  • зочин (202.179.26.191)

    2016-11-10

    Хүн үзэх юм үнэндээ ч байхгүй нь үнэн дээ. Оюун хэн гэлээ захиарлыг нь ёстой мэдэхгүй юм байна.ТҮ юм чинь үзэх харах юмаар дулимаг болохоор одоо муу дүн тавих нь зөх бх оо..

  • (122.201.24.63)

    2016-11-10

    Бүхэл бүтэн үндэсний тв байж үзэх олигтой нэвтрүүлэг огтхон ч үгүй.

  • Zochin (202.179.26.89)

    2016-11-10

    Ene balai avgai odoo suudlaa tavij uguud zailah heregtei sh dee.

  • irgen (202.9.41.170)

    2016-11-10

    hun uzdegui tv,sonsdogui radio deer ni ail burees tulbur avna,tusvuus mungu avna iim hereggui baiguulga baih shaardlaga baigaa ch yumuudaa ter tom baishing emneleg bolgo tegvel ard tumend heregtei yadaj

  • (103.26.194.54)

    2016-11-10

    ХУМУУСИЙН МУНГИЙГ ШИМЭГЧЛЭН АМЬДАРДАГ МУУХАЙ ПРАЗИТ ХУМУУС ЭНЭ ОНРТВ Н ХУМУУС

  • (202.9.42.236)

    2016-11-10

    Хөөе, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аа, энэ балай авгайг хурдхан зайлуулаач ээ. Тэр чиний юу юм бэ. Хайртай бөгс бөөрөөрөө нийлсэн юм бол дэргэд ав. Юутай ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээс холдуул. Урьд нь хамгийн эхлээд халдаг албан тушаал бол энэ мэдээллийн хэрэгслийн дарга шүү дээ.

  • Зочин (103.9.90.53)

    2016-11-10

    Тэнд их мөнгө байдаг юм уу Наранбаатарыг бас ЗИ ингэж хэлээд энэ авгайгтавьсан нь хотонд илүү айхтар чоно оруулжээ дээ

  • зрчин (27.123.214.93)

    2016-11-10

    ene luibarchin abgaig odoo boltol zailuulaagui baigaa yum uu m.enkhboldoo chi zu-ees sain suralstaa .End chini burn arhichid bna shuu geed l chi yu hiij bna geed l huuguud yavuul. olonlog yum yarival shorond hiilee shuu gej ailgaad l boloo shuu dee.

  • (202.72.242.11)

    2016-11-10

    бодлогоор гарын үсгийг нэмэгдүүлэх байхөө Телевиз үзэхээ байгаад мөнгөө өгөхөө больчихьёоо иргэд ээ Бидний тархийг улс төржүүлж угаах нь батлагдлаа

  • Зочин (66.181.186.208)

    2016-11-10

    Нэгэн үе энэ эмэгтэй "Эрдэнэт"-ийн Захирал асан Ш.Отгонбилэгийг "Зууны луйвар" нэртэй нэвтрүүлгээрээ яаж гутаан доромжиллоо Аливаа юм заавал давтагдах гээд байдаг тул өөрийн чинь дээр "бараан үүлс" ийнхүү хуралдаж байна даа Энэ хүнтэй хамт Гантуг гэж нэг долдой хамтарч байсан хаа байгаа юм бол Ардын нам одоо Төрийн өмчит Их сургуулиудын захиралууд , Төрийн өмчит уурхайнууд , ТЭЦ-үүдийн захиралуудыг солих хэрэгтэй Улс төрийн акцентаар ажиллаж байгаа Шүүгчид , Прокурор, Цагдаа , АТГазрын удирдлагуудыг ч соливол таарна тэгж байж та нарын ажил явна

  • (43.228.129.161)

    2016-11-10

    энэ зөнөг тэнэг балай авгай больсон нь дээр улс төрийн бантан хутгагч нэг л их худлаа хуцсан тэнэг чавганц гэртээ сууж байвал таарна АН ийм авгайгаар дутав гэж

  • (43.228.129.161)

    2016-11-10

    энэ зөнөг тэнэг балай авгай больсон нь дээр улс төрийн бантан хутгагч нэг л их худлаа хуцсан тэнэг чавганц гэртээ сууж байвал таарна АН ийм авгайгаар дутав гэж

  • БАЯРТАЙ (103.9.90.130)

    2016-11-10

    БАЯРТАЙ ХАЛАГДЛАА ХАЛАГДЛАА