Хубилай хаан шиг ан хийхэд 2 сая ам.доллар шаардлагатай
- 2016-11-10
- Дэлхий
- 0

“Максим” сэтгүүлийн Жаред Пол Стерн “The billionaire explorer's club”-ийн гишүүдэд зориулан сонирхолтой зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Монголд Хубилай хаан шиг ан хийхэд хоёр сая ам.доллар шаардлагатай” хэмээн нийтлэлдээ бичжээ. Нийтлэлд өгүүлснээр энгийн аялал тэрбумтнуудын хувьд уйтгартай болсон бөгөөд тэд аяллын өвөрмөц хэлбэрийг сонгох болсон байна. Иймд тансаг зэрэглэлийн “Урбан номадс” жуулчны компани Монголын баруун аймгуудад ан авлах 18 өдрийн аяллын хөтөлбөр боловсруулжээ. Аяллын хөтөлбөрт бүргэдээр ан авлах, морин поло тоглох, монгол нум сум харваагаар хичээллэх, Алтайн нуруунд зугаалах зэрэг сонирхолтой саналууд багтсан байна. Мөн тэрбумтан аялагчдад дээд зэрэглэлийн нисдэг тэрэг, хувийн онгоцоор үйлчлэх бөгөөд таван одтой зочид буудлаас дутахааргүй гэр кэмпэд буудаллах юм. Дэлхийд алдартай энэхүү жуулчны компани нь Ази, Африк, Австралийн онгон байгальд тансаг зэрэглэлийн аялал зохион байгуулдаг ажээ.

Сэтгэгдэл (0)