Пак Гын Хэ АПЕК-ийн хуралд оролцохгүй
- 2016-11-10
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ АПЕК-ийн удирдагчдын албан бус хуралд оролцож чадахгүй гэдгээ өнгөрсөн мягмар гаригт мэдэгдлээ. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Жунь Хук мөн өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж “Солонгосын хойгийн аюулгүй байдал ноцтой байгаа учраас Ерөнхийлөгч Пак Гын Хэ АПЕК-ийн хуралд оролцохгүй гэж шийдсэн юм. Иймд Өмнөд Солонгосыг төлөөлөн хуралд оролцох төлөөлөгчийн нэрийг ирэх долоо хоногт зарлана” гэжээ. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Дотнын хүмүүсээ улс төрийн хэрэгт оролцуулсан” хэрэгт холбогдсон бөгөөд иргэдээсээ хоёр удаа уучлалт гуйсан юм. Гэвч түүнтэй холбоотой дуулиан намжаагүй бөгөөд албан тушаалаас нь огцрохыг шаардсан иргэдийн тэмцэл ширүүссээр байна. АПЕКийн удирдагчдын албан ёсны бус XXIV бага хурал энэ сард Перугийн нийслэл Лимад болно.

Сэтгэгдэл (1)
зоÑин (103.229.122.186)
ÑÑ Ñ Ò¯Ð¹ÑÑнÑÑй Ñ Ñ Ð°ÑÑÑаж үзÑÑгүй ÑÐ½Ñ Ð°Ð¼ÑÑан огÑоÑбол ÑааÑна