Л.Энхчимэг: “OneCoin” зоосыг эзэмшсэнээр инфляцад нэрвэгдсэн төгрөгийг аврах боломжтой
- 2016-11-11
- Эдийн засаг
- 0

Олон улсад нэвтрээд буй цахим мөнгө гэж нэрлэдэг “OneCoin” төслийг Европт хэрэгжүүлж байгаа Л.ЭНХЧИМЭГТЭЙ ярилцлаа.
-Олон улсын зах зээлд цахим мөнгө нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ монголчуудад цахим мөнгө, тэр дундаа “OneCoin” гэдэг нь цоо шинэ ойлголт юм. Та хэрэгжүүлж буй төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
- Дэлхийн олон оронд цахим мөнгийг хүлээн зөвшөөрч хэрэглээнд нэвтрүүлээд удаж байна. Манай улсад цахим мөнгөний талаар ойлголттой, үүнийг хэрэглээд үр шимийг нь хүртчихсэн хүн цөөнгүй бий. Дэлхийд 700 гаруй төрлийн цахим мөнгө байдаг. Миний ажиллаж буй “OneCoin” нь хөрөнгийн сангаараа дэлхийн санхүүгийн зах зээлд хоёрдугаарт бичигддэг том төсөл. Хэрэглэгчид “BitCoin”-ын талаар сайн мэдэх байх. Энэ нь манай хэрэгжүүлж буй “OneCoin” зоостой харьцуулахад цөөхөн хэрэглэгчтэй. Уг зоосыг тансаг хэрэглээ буюу амралт зугаалга, аялал жуулчлал, нислэг зэрэг хязгаарлагдмал хүрээнд ашигладаг. Миний хэрэгжүүлж буй төслийн гол онцлог нь “OneCoin” зоосыг “BitCoin” шиг болгохгүйн тулд нийгэм, олон нийт рүү чиглүүлэн ажиллаж байна.
-Олон нийтэд зориулахаар ажиллаж байгаа юм байна. Одоогоор хэчнээн хүн уг зоосыг эзэмшиж үр шимийг нь хүртээд байна вэ?
-Одоогоор уг зоосыг бүрэн олборлоогүй байгаа. Дэлхий даяар 2.5 сая хүн олборлолтынх нь 40 хувийг эзэмшдэг.
-Европоос танай төслийн хэрэгжүүлэгчид ирж сургалт явуулах гэж байгаа гэж сонссон. Ер нь энэ зоосыг монголчууд хэрэглээндээ нэвтрүүлж, ашиглаж сурснаар ямар үр өгөөжтэй вэ?
-Би Австрид 12 жил амьдарсан. Энэ цахим мөнгөний талаар монголчууддаа мэдээлэл түгээхээр нутагтаа ирээд байна. Өмнө хэлсэнчлэн уг зоосыг бүрэн олборлоогүй, 60 хувийн нөөц байгаа гэсэн үг. Олборлолтын шатандаа байгаа зоосыг монголчууд хямдхан авах боломжтой гэдгийг ойлгуулахыг зорьж байна. “OneCoin” зоосыг анх таван центээр авдаг байсан. Харин одоогийн ханш нь зургаан евро 95 цент болсон байна. Шинжээчдийн дүгнэж буйгаар ойрын жилүүдэд 500 евро хүрэх магадлалтай байгаа. Таван цент байхад нь худалдан авсан хэрэглэгчийн зоос зургаан евро болчихсон байна. Хэрэглэгч зоосны ханш өсөхийн хэрээр ашиг хүртсэн гэсэн үг юм.
-Бид энэхүү цахим валютыг эзэмшсэнээрээ санхүүгийн нөхцөл сайжирч, зах зээлд эергээр нөлөөлнө гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Би эх орондоо ирснээсээ хойш “мөнгө цаас болох нь ээ” гэсэн үгийг олонтаа сонссон. “OneCoin” зоосыг эзэмшсэнээрээ инфляцад орж уналттай байгаа үндэсний мөнгөн тэмдэгтээ аврах боломжтой. Түүнчлэн банкнаас хараат бус байна гэсэн үг. Уг зоосыг зах зээлд нэвтрүүлж буй “Крипто рийл инвестмент траст” компанийн хувьд энэхүү валютыг дэлхий нийтийн санхүүгийн хэрэгсэл болгох бодлого баримталж байна. Бодлогынхоо хүрээнд урамшууллын систем санаачилж, хэрэгжүүлдэг. Урамшууллын систем гэдэг нь хэрэглэгч өөр хүнд “OneCoin” зоосыг танилцуулан, эзэмшүүлж, компанид хөрөнгө оруулалт татвал тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Мэдээж энгийнээр төсөөлөхөд өрхийн эдийн засагт онцгой нөлөөтэй. Уг зоосыг эзэмшигч долоо хоногтоо 100 евро олоход тухайн айлын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. 100-г олсон хүн 150 болгох аргаа төвөггүй олно. Миний хувьд долоо хоногт 35 мянган еврогийн ашиг олдог хүнийг мэднэ.
-Миний ойлгосноор “OneCoin” зоос нь нэгэн төрлийн бизнес юм байна. Тэгвэл энэ бизнест ямар эрсдэл байдаг вэ?
-Бүх бизнест эрсдэл бий. Тэр дундаа хөрөнгө оруулалт, бирж, хувьцааны салбар өндөр эрсдэлтэй. Гэхдээ “OneCoin” зоос олборлолтын шатандаа яваа учраас эрсдэл ярихад эрт байна. Энэ салбарын үр шимийг хүртэхэд цаг хугацаа, тэвчээр шаардлагатай гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Бүрэн олборлогдож гарч ирсэн “BitCoin” зоосоор жишээ авч ярихад 2014 онд 1200 ам.долларын ханштай байсан. Харин одоо 500 ам.доллар болсон байна. Тэгэхээр энэ зоосыг үнэтэй байхад нь авсан хэрэглэгч 60 хүртэл хувийн алдагдал амссан гэсэн үг.
А.Даваа

Сэтгэгдэл (0)