Статистикийн өдөр тохиож байна

 

Энэ өдөр Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд:

-Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт

-Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын тархалтын семинар

-Дэлхийн болон үндэсний түвшний “Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар
зохиогдсон бол

 

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр

 

-09:00 цагаас Статистикийн албаны 92 жилийн ойд зориулсан “Статистикийн тоо мэдээллийн хэрэглээ-Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

-12:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан “Статистикийн албаны хөгжил, ирээдүй” баярын хурал

-ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” хичээлийг тус тус зохиох аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)