Долларын ханш буурч 2470 төгрөгтэй тэнцлээ
- 2016-11-11
- Эдийн засаг
- 0

Сүүлийн саруудад эрчимтэй өсөж 2610 төгрөг хүрсэн ам.доллар буцаад буурч 2470 төгрөг боллоо.
Тодруулбал, өнөөдөр Монголбанкнаас валютын ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 2,450.00-2,490.00 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364.00 төгрөгийн ханшаар 73.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, 72.4 сая ам.доллар 2450 төгрөгөөр банкуудад нийлүүллээ.
Их хэмжээний ам.доллар худалдаж авсан банкууд ам.долларын ханшаа буулгаж долларын ханш 2,470 төгрөгт хүрлээ.
Б.Цэцэн

Сэтгэгдэл (0)