Европын эдийн засаг өсч магадгүй
- 2016-11-12
- Дэлхий
- 0

Европын холбоо эдийн засгийнхаа төлөв байдлын тайлангаа энэ сарын 9-нд нийтэлсэн байна. Тайланд дурдсанаар 2016 онд еврогийн бүсийн эдийн засаг 1.7, Европын холбооны эдийн засаг 1.8 хувиар тус тус өсч магадгүй гэнэ. Тодруулбал ирэх хоёр жил еврогийн бүс болон Европын холбооны эдийн засаг сорилтын дунд зохих өсөлтөө хадгалах юм. Эдгээр жилд ажил эрхлэлтийн төвшин болон цалин хөлс нэмснээр хувь хүний хэрэглээ Европын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох аж. Европын Төв банкны валютын хөнгөлөлттэй бодлогын доор зээлийн зардал багассан нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна. Гэхдээ газрын тосны үнэ ханш буурсан нь ирэх жилд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин чадлыг бууруулах магадлалтай. Энэ тухай Европын комиссын эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан гишүүн Серж Московичи “Сорилт ихтэй эдийн засгийн орчинд байгаа хэдий ч Европын эдийн засаг 2017 онд хөгжлийн эрчээ хадгалах болно. Европын холбоо эдийн засгийн сэргэлтээ үргэлжлүүлж, нийгмийн олон салбарынхны хүсэн хүлээж буй эдийн засгийн хөгжлийг авчрах ёстой” хэмээжээ.

Сэтгэгдэл (0)