Челси Клинтоныг Конгрессийн гишүүнд нэр дэвшихийг уриалжээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын ууган охин Челси Клинтоныг Конгрессийн гишүүнд нэр дэвшихийг санал болгосон байна. “The New York Post” сонины мэдээлж буйгаар өдгөө 79 настай Конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Нита Лави, 36 настай Челсиг улс төрд хүч үзэж, салбарын гурав дахь Клинтон болохыг уриалсан аж. Лави нь Билл болон Хиллари нарын төрөлх хот Нью-Йоркийн Вестчестер, Чаппаки зэрэг дүүргийн төлөөлөгч юм. Сонины мэдээлэлд “Челси нь Клинтон гэх брэндийн шинэ үе, давалгаа байх болно. Тэр улс төрд орохыг хүсэхгүй байлаа ч гэр бүлийн уламжлалаараа энэ салбарт орох шаардлагатай байж болох юм. Ээжийнхээ Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас их зүйл суралцсан гэж найдаж байна” хэмээн тэмдэглэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)