Шанхайн “Диснейлэнд” дөрвөн тэрбум хүн хүлээн авчээ
- 2016-11-14
- Дэлхий
- 0

Шанхай хотод байгуулсан “Диснейлэнд” соёл амралтын хүрээлэн дөрвөн сарын дотор дөрвөн сая хүн хүлээн авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд албан ёсны нээлтээ хийсэн тус төв эхний дөрвөн сарын үйл ажиллагааны тайлангаа өнгөрсөн баасан гаригт танилцуулсан байна. “Walt Disney” компанийн захирал Роберт Игер хэлэхдээ“ Шанхайн Диснейлэнд нь аялал жуулчлалын үндэсний хэмжээний соёлын төв болж байна. Судалгаанаас үзэхэд хүрээлэнгээр зочилсон хүний тал хувь нь гаднын орноос ирсэн жуулчид байсан” хэмээжээ. Шанхайн “Диснейлэнд”-д Микки Маус зэрэг хуучны алдартай тоглоомоос гадна “Zootopia” гэх сүүлийн үед гарсан хүүхэлдэйн киноны тоглоом хүртэл бий аж. Түүнчлэн ирэх 2018 онд “Toy story Land” нэмэгдэх гэнэ. “Walt Disney” компани энэ онд 55 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад зургаан хувиар өссөн тоо аж.

Сэтгэгдэл (0)