Марк Цукерберг: Фэйсбүүк дээр гарч буй мэдээллийн 99 хувь нь үнэн
- 2016-11-15
- Дэлхий
- 0

“Фэйсбүүк” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг цахим хуудсаар тарж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэж, авах арга хэмжээгээ чангатгана хэмээн мэдэгдлээ. Тэрбээр мөн АНУын Ерөнхийлөгчид өрсөлдсөн Доналд Трампын ялалтад тус компани хамааралгүй гэдгийг онцолжээ. Цукерберг хэлэхдээ “Бидний хийх өөрчлөлтөд цаг хугацаа шаардлагатай, учир нь аливаа сөрөг нөлөөлөл гарахаас сэргийлэх хэрэгтэй” гэсэн байна. Мөн “Фэйсбүүк дээр гарч байгаа мэдээллийн 99 хувь нь жинхэнэ бөгөөд маш өчүүхэн хэсэг нь хуурамч мэдээлэл байдаг. Худал мэдээллүүд нэг нам, улс төрөөр хязгаарлагдахгүй. Эдгээр худал мэдээллүүд сонгуулийн үр дүнд ямар ч байдлаар нөлөөлөх ёсгүй” хэмээжээ. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг удахгүй танилцуулахаа тэрбээр мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)