Доналд Трампыг Туркт урьсан байна

 

        Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган өнгөрсөн ням гаригт АНУ-ын шинэ төрийн тэргүүн Доналд Трамп руу утас цохиж, тус улсад зочлохыг урьсан талаар орон нутгийн хэвлэл “Хурриеэт” сонин мэдээллээ. Ерөнхийлөгч Эрдоган Беларусь улсад хийсэн нэг өдрийн айлчлалаасаа буцаж ирээд өгсөн ярилцлагадаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трампад сонгуулийн дүн гарсан өдөр нь утасдаж баяр хүргэсэн талаараа дурдсан байна. Мөн тэрбээр “Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд ажлаа албан ёсоор хүлээж авна. Хэрвээ боломжтой бол ойрын хугацаанд түүнтэй уулзмаар байна. Ерөнхийлөгч Доналд Трамп манай улсад ирвэл түүний хамгийн анх айлчилсан орон нь болно. Эерэг хариу сонсоно гэж найдаж байна” хэмээжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Эрдоган Ирак болон Сирийн асуудалд Трамптай ижил байр суурьтай байгаагаа онцолсон байна.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)