Грекийн эдийн засаг 0.5 хувиар өсчээ

 

        Өрийн хямдралд орсон Грек улсын эдийн засаг сэргэж, өсөлттэй байгаа талаар “Euronews” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн 7-9 дүгээр сард тус улсын эдийн засаг 0.5 хувиар өссөн гэсэн мэдээллийг Грекийн Засгийн газрын статистикийн төвөөс гаргасан байна. Статистикийн газрын мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн оны мөн үед эдийн засаг 1.5 хувиар өсч байсан бөгөөд энэ нь 2008 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон гэдгийг онцолжээ. 2006 оноос хойш тус улсын эдийн засаг өсөлтгүй байсан бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн 0.3 хувиар тогтмол өсч байгаа аж. Олон улсын шинжээчдийн дүгнэж буйгаар эдийн засгийн гүн хямралд орсон тус улсад бага хувиар, удаан хугацаанд ч хамаагүй өсөлттэй үзүүлэлт гарч байгаа нь үнэхээр онцлох том үйл явдал гэнэ.Үндэсний банкны эдийн засагч Никос Маггинас хэлэхдээ “Төсөөлж байснаас харьцангуй богино хугацаанд бодитой үр дүн гарч байна. Бид энэ хямралыг давахын тулд дотоод аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээх ёстой” хэмээжээ. Грекийн парламент өрийн хямралаас гэтэлгэх бодлогын хүрээнд өнгөрсөн оны дундуур Евро бүсээс дахин 86 тэрбум еврогийн тусламж авсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)