Мэрилин Монрогийн цагийг дуудлагаар худалдана

 

        XX зууны хамгийн дур булаам эмэгтэй гэгддэг алдарт жүжигчин Мэрилин Монрогийн зүүж байсан алмазан шигтгээтэй цагийг дуудлагаар худалдахаар болжээ. 1930 онд хийсэн тус цагийг энэ сарын 17-нд болох 19 дахь удаагийн “Жулиен”-ийн дуудлага худалдаагаар борлуулах гэнэ. Түүнчлэн алдарт жүжигчний 1962 оны тавдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн төрсөн өдрөөр дуу дуулж байхдаа зүүсэн нарийхан загвартай мөнгөн цагийг мөн худалдах аж. Уг мөнгөн цагийг Мэрилиний багш байсан Ли Страсбергийн бэлэвсэн эхнэр Анна Страсберг эзэмшиж байжээ. Харин 1930 онд үйлдвэрлэсэн 71 ширхэг жижигхэн үнэт эрдэнэ, хоёр том алмазтай шаргал цагийг “Мэрилиний өв хөрөнгө” сангийн цуглуулагч Дэвид Гэйнзбороп хадгалж байжээ. Шинжээчид цаг тус бүр 80-100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)