Башар Аль Ассад ОХУ-д талархсанаа илэрхийллээ
- 2016-11-17
- Дэлхий
- 0

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад Португалийн “RTP” телевизэд өгсөн ярилцлагадаа “ОХУ болон бусад орны дэмжлэг Сирид маш чухал” хэмээн ярьсныг Сирийн “SANA” агентлагийн цахим хуудаст онцолжээ. Тэрбээр хэлэхдээ “Хүчирхэг агаарын дэмжлэг манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой. Террористуудыг дарах ганцхан сонголт бидэнд үлдсэн. Үүнийг Сири дангаараа хийж чадахгүй. Холбоотнуудын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” хэмээн ярьсан байна.

Сэтгэгдэл (0)