Нэрт уран барималч Даши Намдаков Их аварга Д.Дагвадоржид “Агуу аварга” баримлаа гардуулж өгөхийг хүсчээ

 

        Хүн төрөлхтөний оюуны санд  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж бахархам хувь нэмэр оруулж, дэлхий дахинаа танигдсан уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-ыг мэдэхгүй Монгол хүн гэж үгүй биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд өнгөрсөн онд Төрийн соёрхол хүртээж, Монголчууд тэр эрхэм хүнээр бахархаж байсан билээ.

 

Тэгвэл Монголчуудын бахархал болсон Даши Намдаков эрхэм Монгол түмний хайртай аварга Асашёорюү Д.Дагвадоржид зориулан “Агуу Аварга” нэртэй баримал бүтээснээ, Их аваргад өөрийн биеэр гардуулан өгөх хүсэлтэй байгаагаа менежерээрээ дамжуулан дуулгасан тухай таатай сайхан мэдээ бидэнд байна. Нэрт уран барималч, зураачийн менежер нь “Даш  таныг 12 сарын 15-нд Бээжинд нээлт нь болох үзэсгэлэндээ урьж байна. Үзэсгэлэн дээр танд Агуу аварга гэж нэртэй барималаа гардуулахыг хүсэж байна.”  хэмээн албан ёсоор мэдэгдсэн байгааг эрхэм уншигч та харж байна.

 

 

Тэгэхээр ирэх сарын 15-нд Бээжинд болох нэрт уран бүтээлчийн үзэсгэлэн дээр Монголчуудын бахархал болсон хоёр эрхэм хүн уулзалдаж таарах нь ээ. Их аварга Д.Дагвадоржийн тухайд дэлхийн хүн гэдгийг Монголчууд бид мэднээ. Дэлхийн олон алдартангууд, улстөр, урлаг спортын одод  Асашёорюү Д.Дагвадорж аваргаар бахархдаг гэдгээ хэлж ярьсан байдаг. Харин энэ удаа Монгол сэдэвт бүтээлээрээ манлайлагч эрхэм Их аваргыг бүтээлдээ мөнхөлжээ.

 

 

Даши Намдаковын зарим сор бүтээлээс дурдвал Лондонд босгоод байсан Чингис хааны хүрэл хөшөөг Монголчууд сайн мэдэж байгаа биз ээ. За мөн тэрбээр  “Одон оронч” баримал, “Луу” баримал, “Цам”, “Чингис хаан”, “Морьтон”, “Хаан”, “Бөмбөртэй лам”, “Цантай лам”, “Бяцхан Будда”, “Морь”, “Настай дайчин”, “Гүнж”, “Чинээлэг бэр”, “Шашны ёс”, “Бай”, “Зэрлэг”, “Дайчин Чингис”, “Шонхортой дайчин”, “Эвэртэй дуулгатай дайчин”, “Бөх” зэрэг Монгол угсаатан үнэртсэн гайхалтай бүтээлүүдийн эзэн юм.

 

Харин түүний намтар мэдээллээс хүргэхэд, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, Буриадын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Уран зургийн академийн гишүүн, Италийн Урлагийн академийн гишүүн, уран барималч, зураач тэрбээр Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд 1967 онд төржээ. Тэрбээр Красноярскийн Уран зургийн институтыг ОХУ-ын Уран зургийн академийн академич Лев Головницкий багшийн ангид төгссөн байна. Даши Намдаков нь анхны бие даасан үзэсгэлэнгээ 2000 онд Эрхүүгийн уран зургийн музейд нээсэн ба түүний уран баримал Эрхүүгийн Уст-Орд хотод 2003 онд анх удаа сүндэрлэжээ. Үүнээс хойш уран бүтээлчийн нэр дэлхийд алдаршин Казахстан, ОХУ, Их Британи, Итали зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ өөрийн бүтээсэн хөшөө баримлыг босгожээ.

 

Даши Намдаков нь Сергей Бодровын “Монгол” кинонд уран сайхны дизайнераар ажиллаж, ОХУ-ын киноны салбарын шилдэг шагналууд болох “Цагаан заан”, “Алтан бүргэд” зэргийг хүртсэн юм. Түүний Монгол Улс, Буриадын урлагийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Алтан гадас одонгоор 2013 онд шагнасан. Мөн тэрбээр Тувагийн Төрийн шагнал хүртэж байв. Даши Намдаковын уран бүтээлүүд нь Санкт-Петербургийн Эрмитаж болон дэлхийн нэр хүндтэй олон музейд хадгалагдаж, Их Британи, ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцари, Финланд, Япон, АНУ, Тайванийн нэртэй улстөрч, бизнесмэнүүд түүний бүтээлүүдийг шимтэн цуглуулдаг байна. Тэрбээр гол төлөв хүрлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд Лондон, Москва болон Италийн Пиетрасанта хотод урлангаа байгуулжээ.

 

Түүний уран бүтээл нь зөвхөн Буриад, ОХУ-ын төдийгүй дэлхийн уран баримлын чиг хандлага, энэ урлагийн салбарт хувьсгал хийж байгаа гэдэгтэй олон улсын судлаачид санал нэгддэг. Түүний уран бүтээлийг “Орон зай, цаг хугацааны хязгаарт баригдаагүй мөртөө, сэтгэл татам, ер бусын, гайхалтай сэтгэгдэл зэрэг төрүүлдэг” хэмээн шүүмжлэгчид тайлбарласан байдаг.

 

Тэгэхээр ийм нэг гайхалтай уран бүтээлч эрхэм Их аварга Д.Дагвадоржийг бүтээлээрээ мөнхлөн, Агуу Аваргад өөрт нь дурсгаж үлдээхээр болсон нь үнэхээр сайхан мэдээ юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • (182.160.39.64)

    2016-12-16

    Бясалгаж ухаанаа төвлөрүүлж буй булчин шөрмөс нь зангирсан бөхийн дүр. Бодитоор бол захын нэг барималч хийнэ шдээ.

  • (103.212.119.163)

    2016-11-19

    Heetses nohoi doloo. Gadnii neg ochuuhen bokhin avraga nertig Auguu ikh avraga gej zulguidaj baidag bid ch mon heyerhii mulguu boljdee.

  • Дэлсэнэ (103.212.119.163)

    2016-11-19

    Нохой долоо гэж. Нэг улсын бохийн аваргыг агуу их аварга гэж бичиж ирээд л мон ч их зуйрган улсаа бид.

  • жирийн иргэн (202.170.84.231)

    2016-11-17

    энэ хөгийн барималч нөхрийг хэн Монголчуудын бахархал болгосон юм бэ...??????Харин ч биднийг авангард баримал нэрээр гутаан доромжилдог дайсан болохоор нөхөр шүү...

  • ах хүү (202.170.84.231)

    2016-11-17

    Давгаа аварга минь ийм муухай доромжилсон баримлал нэртэй заваан юмыг нь авуузай.Энэ нөхөр манай Монголчуудыг доромжилж ханахгүй юм аа.Өмнө нь Чмнгэс хааныг маань морьтой нь чөтгөр шиг юм болгосон.Энэ одоо юж вэ.Эхийнхээ хэвдийд бүрэлдэж эхэлж байгаа үр хөврөл юм уу.Арайч дээ.Ингэж их аваргыг доромжилж болохгүй шүү...Наад юмыг нь нүдэн дээр нь устагаарай.Давгаа минь.

  • (202.72.242.5)

    2016-11-17

    eniig bvteel geel garduulah hvn yulgej bodoj hiisen yum bol tailbar heregtei arail bishee

  • (202.170.71.157)

    2016-11-17

    Ene Namdakov gj s.da dandaa erguu gachin chavgants shig gachin barimal hj Mongolchuudiin ih haan ih avarguudiig gutaan doromjilj baidiin, ene s.dagaas alban yosnii tailbar avbal yadiin ygad iim gachin sheej baaj bga yum shig ga chin yum hiiched Ih haan avarga gj nerlej bdiin muu s.dag uuriig n ged 1 manuuhainii barimal hiichih shiirtei barimalchin manaid alguu manaihaan???

  • (103.26.195.93)

    2016-11-17

    баагаад ч гэждээ баасан дээр нь суулгацын бишүү аан, энерги шингэсэн ч гэх шиг,,,үюч ойлгохгүй байж

  • (103.26.195.93)

    2016-11-17

    harhad baagaad suuj baigaa uymuu haashaa yum. doromjlol shig l haragdaj bna. ASA ch heegui hun uchir ineed aldaad l avah bailguidee

  • (203.169.48.142)

    2016-11-17

    Гутаасан баримал бна аа

  • 78 (202.9.43.218)

    2016-11-17

    Сайхан бүтээл болжээ сүргийн амьтад минь

  • жээ (202.72.243.209)

    2016-11-17

    МАШ өюөрмөгчц энерги шингэсэн бүтээл байна.

  • cccc (202.5.198.200)

    2016-11-17

    yum medehgui yumnuud ediin neriig gutaanaaa gej erguu yumnuud urlag medehgui

  • vvv (106.252.209.110)

    2016-11-17

    Aguu avarga gsn yamar ch dur alga bna! Ene nohor etgetsiin ovchtei yum u esvel albaar doromjilson bh.Zugeer l guzee moomoo unjuulsan tavgan deerh mantuu bna

  • zochin (202.179.8.6)

    2016-11-17

    Ene buteeliig olon talaas ni harlaa taatai setgegdel er buudaggui

  • cccc (106.252.209.110)

    2016-11-17

    amruu ni algadaad yavuul! omno ni bas chingis haaniig maani doromjilson bsan

  • (202.55.190.166)

    2016-11-17

    Чингис хааныг маань арзайсан хувхай мод шиг дүрсэлж гадаадууд тэрнийг нь талбайдаа тавьж шоолж шоголж баахан бах таваа хангав.Өмнө нь хядуулж байсан болохоор уур хилэн цусанд нь шингэсэн байдаг биз. Энэ нөхрийн бүтээл бол урлагийн бүтээл ерөөсөө биш

  • (202.55.190.166)

    2016-11-17

    Дагваа наад тэнэг барималчаа хашраагаад өгөөчээ. Арай л дэндүү гутаажээ.Бас тэгээд бөөрөнхий шавараа агуу аварга гээд нэрлэчихжээ. Балай тоглоомоо авангард өвөрмөц гээд л рекламдана бас