Дуучин Лэди Гагаг баривчлаагүй

 

        Америкийн поп дуучин Лэди Гагаг тэргүүн хатагтай Меланья Трампын талаар таагүй зүйл бичсэнийх нь төлөө цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч баривчилсан гэх мэдээлэл худал гэдгийг баталжээ. АНУ-ын орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар уг мэдээллийг сенсацитай мэдээлэл хөөдөг сайт түгээсэн бөгөөд хуучин зургийг нь авч ашигласан аж. Өнгөрсөн долоо хоногт Меланья Трампын кибер хүчирхийллийн эсрэг илтгэлийнх нь дараа зүүний элитүүд түүн рүү дайрч эхэлсэн байна. Тодруулбал, түүний нөхөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампыг өөрийн цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийлж, хэн нэгэн рүү хурц, ширүүн үгээр дайрч доромжилдог мөртлөө эхнэр нь ийм зүйл ярих нь утгагүй хэмээн үзсэний учир ийнхүү шүүмжилжээ. Энгийн иргэдээс гадна нийгэмд нэр нөлөө бүхий эрхмүүд түүн рүү дайрсан гэнэ. Үүний дотор дуучин Лэди Гага байсан бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудастаа Доналд Трамп эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг. Харин Меланьягийн хувьд өөрийн байх ёстойгоосоо дээгүүр зиндаанд байдаг гэх утгатай зүйл жиргэсэн аж. Мөн “Чи дээрэлхэж, доромжлохын эсрэг байдаг гэсэн. Гэтэл чиний нөхөр бол хүн бүрийн харсан хамгийн аймар дарангуйлагчийн нэг” хэмээн жиргэсэн юм байна. Гэвч цагдаа сэргийлэхийн байгууллагаас үүнийг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх бөгөөд хоёр эмэгтэйн дундах маргаан хэмээн үзжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)