ИНЕГ ирэх хоёрдугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд ажиллана
- 2016-11-18
- Нийгэм
- 0

Хойд туйлын хүйтэн агаар Монголын газар нутгаар дайран өнгөрөхтэй холбоотойгоор ИНЕГ ирэх оны хоёрдугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд шилжлээ. Туйлын хүйтэн агаар энэ сарын 18-наас Монголын нутаг руу орж ирнэ. Дээрх хүйтний эрч нутгийн хойд хэсгээр энэ сарын 18-нд, 20, 21, 22- нд зүүн тал болон ихэнх нутгаар түрж орох төлөвтэй байгаа. ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Агаарын навигацийн болон нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсүүдийн харьяа алба, салбарууд, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байнга бэлэн ажиллах чиглэлээр албан даалгавар өгчээ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
(139.5.217.67)
ÐÐТÐÐЦÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐÐ¥ÐÐ ÐЯÐÐÐÐ ÐÐÐРСÐÐÐÐТ ÐЯÐЯÐЯÐЯ ÐÐÐÐУРÐÐ.....