Боб Дилан Нобелийн шагналаа өөрийн биеэр очиж авахгүй

 

        Энэ оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн Америкийн дуучин, яруу найрагч Боб Дилан шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Ирэх сарын 10-нд Шведийн Стокгольм хотноо болох шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд энэ жилийн Нобелийн эзэд цугларч, шагналаа хүлээн авах юм. Тэрбээр, Шведийн эзэн хааны академиас илгээсэн захидалд “Урьдчилан төлөвлөсөн ажилтай тул оролцохгүй” хэмээн хариу өгсөн байна. Харин академийн зүгээс “Түүнийг шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж, шагналаа авч хүндэтгэлийг мэдрээсэй гэж хүсч байна” гэжээ. Түүнчлэн Нобелийн шагналтан бүр илтгэл тавих ёстой байдаг бөгөөд Боб Дилан шагналаа хүлээн авсныхаа дараа илтгэл тавих хүндтэй үүрэг үлдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Нобелийн шагнал гардуулснаас хойш зургаан сарын дотор илтгэлээ тавих ёстой. Түүний илтгэлийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолжээ. Өмнө нь 2005, 2007 онд Нобелийн утга зохиолын шагналтан Гаролд Пинтер болон Дорис Лессинг нар шагнал гардуулах ёслолд оролцож байгаагүй аж. Боб Дилан нь Америкийн уламжлалт дууг орчин үеийн яруу найргаар баяжуулснаараа Нобелийн утга зохиолын салбарын шагналын эзэн болсон билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (222.74.21.68)

    2016-11-19

    Utgachilj zohiodoggui yum gej ene delhii deer baihgui. Teheer buh yumiig utga zohiold hamaaruulah uu? Ingej bodoj baigaa humuus Andersenii "haanii shine huvtsas "ulgeriig udur bur unshij baih heregtei.

  • (222.74.21.68)

    2016-11-19

    Bob Dylaniig homosexual hariltsaagaaraa damjuulj sgagnuulsaniig delhii dayaraa yarij baihad umuuruud baigaa huniig 2 baidlaar tailbarlaj bolno. Usan teneg esvel Gomo. Beleg erhteneeree boddog yumnuud huniig hooson tolgoitoi gej yaj helj chaddag bainaa

  • (222.74.21.68)

    2016-11-19

    Michael Jackson, Aerosmith, Bon Jovi geed bugdeerend n hun bolgon meddeg 2 murt baigaa, tegvel bugdeerend n Nobel ugchmuur yum bndaa. Hun bolgon meddeg 2 murt zohiochihvol Nobel avch bolno gej baigaa hun bol jinhene ORK mun, hahaha

  • (222.74.21.68)

    2016-11-19

    Michael Jackson, Aerosmith, Bon Jovi geed bugdeerend n hun bolgon meddeg 2 murt baigaa, tegvel bugdeerend n Nobel ugchmuur yum bndaa. Hun bolgon meddeg 2 murt zohiochihvol Nobel avch bolno gej baigaa hun bol jinhene ORK mun, hahaha

  • z (182.160.34.255)

    2016-11-19

    Боб чи шүү комунизм мандтугай

  • (59.153.114.51)

    2016-11-19

    Утга зохиол гэдэг хэн ч уншдаггүй зузаан ном олныг бичихийг хэлэхгүй. Хүн бүх мэддэг хоёр мөр байхад л болдог. Энэ хүний дууны шүлгийг хүн бүр мэднэ. Олон хүнд нөлөөлсөн. Утга зохиол гэдэгт утгачлан зохиодог бүх төрлийг хамааруулдаг. Хоосон тархитнууд минь үүнийг арай ойлгох болоогүй дээ. Харин ч Нобелийн шагналыг түүнд өгснөөр дахиад 100 жил нэр хүндтэй байх эрхээ авч байна гэсэн үг. Хорвоо өөрчлөгдөж байна даа.

  • (222.74.21.68)

    2016-11-18

    ene Bob Dylan shig hvn utga zohioliin Nobel avch boldog yum bol manai bolor tsomoor dvvren Bob Dylan baigaa daa. Nobeliin shagnal ingej ch dooshoo oroh gej dee. Haramsaltai