Башар аль Ассад: Терроризмын эсрэг тэмцэхэд Трамптай нэгдэхэд бэлэн байна
- 2016-11-19
- Дэлхий
- 0

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын Португалийн “RTP” телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Хүндхэн нөхцөлтэй байгаа Алеппо хотын талаарх асуултаар ярилцлагаа эхлэе. Тэнд олон мянган иргэн бүслэгдэж, дайны хөлөөс амьд гарах гэж хичээн, өдөр бүр үхэлтэй нүүр тулж байна. Гэсэн ч эх орноосоо дайжилгүй тэмцсээр л байгаа. Энэ талаар таны бодлыг сонсч болох уу?
-Сүүлийн гурван жилийн турш Алеппо хотын зүүн хэсгийг босогчид бүсэлж, энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байна. Засгийн газраас ерөнхий хоёр бодлогыг баримталдаг. Эхний ээлжид алан хядагчидтай тэмцэж энгийн иргэдийг чөлөөлөн, нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Бид газар нутгаа чөлөөлөхийн тулд тэмцсээр л байх болно. Түүнчлэн Алеппо хотыг зорьж буй хүмүүнлэгийн тусламжийн цувааг чөлөөтэй нэвтрүүлж, энгийн иргэдийг гаргах хаалгатай болох ёстой гэж боддог. Алан хядагчид бидний санал болгож буй шийдлийг хэзээ ч хүлээн авдаггүй. Тэд аймшигт нөхцөл байдлыг энэ чигээр нь хадгалахыг хүсдэг.
-Жихадистуудыг ашиглаж тэднийг арчин хаяж болохгүй гэж үү?
-Болохгүй. Яагаад гэдгийг тайлбарлах хэдэн энгийн шалтгаан бий. Террористуудыг хэзээ ч “Улс төрийн хөзөр” болгон ашиглаж болдоггүй юм. Өөрөөр хэлбэл, “Халаасандаа хийж болохгүй” гэсэн үг. Тэд яг хилэнцэт хорхой шиг нэг л өдөр өөрийг чинь хазаж, дайрах болно. Тэгэхээр жихадистуудыг ашиглах нь өөрийнхөө толгойд буу тулгаж буйтай адил хэрэг юм. Хэзээ ч өөрчлөшгүй үнэн гэдэг шиг.
-Та өөрийгөө энэ дайнд ялсан гэж боддог уу?
-Сирийг сэргээж, дахин босгосны дараа л бид энэ дайнд яллаа гэж хэлэх эрхтэй. Тэнд цаг тутамд энгийн иргэн үхэж байхад бид энд ялалт, ялагдал яриад сууж болохгүй шүү дээ. Гэхдээ мэдээж энэ нь ялагдсан гэсэн үг биш. Армийнхан бүх нөөц бололцоогоо ашиглан террористуудын эсрэг тэмцэж байгаа. Турк, Катар, Саудын Араб, АНУ тэргүүтэй зарим өрнөдийн орны тусламжийг авч байгаа. Ямар ч байсан бидэнд ялахаас өөр сонголт үлдээгүй. Хэрвээ бид энэ террористуудыг устгахгүй юм бол Сири гэж орон оршин тогтнохгүй нөхцөл байдалд байна.
-Ливаны “Хезболла” бүлэг болон Иран, ОХУгүйгээр энэ дайныг бие даан хийж болохгүй нөхцөл байдалтай байгаа юу?
-ОХУ болон бусад холбоотнуудын дэмжлэг Сирид маш чухал. Агаарын хүчирхэг дэмжлэг Сирийн хувьд маш чухал ач холбогдолтой гэдгийг дахин онцлоё. Террористуудыг дарах ганцхан сонголт бидэнд үлдсэн. Үүнийг Сири дангаараа хийж чадахгүй. Холбоотнуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.
-Ерөнхийлөгч В.Путин таны хамгийн чухал холбоотон уу?
-Орос, Иран, “Хезболла” бүлэглэл гээд бүгд чухал холбоотон. Тэд бүгд Сирийн террористуудтай тэмцэхэд тусалж, дор бүрнээ чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Тиймээс хэн нэгнийг нь онцгойлж боломгүй юм.
Сирид Оросын гүйцэтгэж буй үүргийг та тайлбарлана уу?
-Хамгийн чухал зүйл бол агаарын дэмжлэг. Тэдэнд үнэхээр хүчтэй зэр зэвсэг, техник бий. Сирийн армиас илүү түүхтэй, хүчирхэг цэргийн хүчинтэй.
Танд Сирийн ирээдүйг бие даан шийдэх эрх бий юу. Эсвэл В.Путины стратеги, бодлогоос хамааралтай юу?
-Бид олон орноос тусламж авдаг ч гэлээ бие даасан бодлоготой улс. Тиймээс Сирийн ирээдүй иргэд, олон нийт, үнэт зүйл, тусгаар тогтнол, бие биенийхээ төлөөх сэтгэлээс л шалтгаална.
-НҮБ Сирийн Засгийн газрын эсрэг, армийг буруушаасан тогтоол баталж байсан. Химийн зэвсгийн халдлага, хүний эрхийн асуудал, дайны гэмт хэргийг шүүмжилж таныг огцруулах талаар санал дэвшүүлж байсан санагдаж байна?
-Тэд олон улсын хууль дүрмээ дагаж, тогтвортой байдлыг хангах бодлогынхоо дагуу эсрэг шийдвэр гаргасан. Дээрх бүх асуудал Сирид байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь Засгийн газар болон манай ард түмэн, Ойрхи Дорнод үүнийг хүсч, сонирхсондоо хийгээд байгаа зүйл биш шүү дээ.
-Та Сирид барууны ардчиллын стандарт тогтсон гэж хэлж чадах уу?
-Гадаадын иргэд бус үндэстэн өөрөө үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж чадаж байгаа бол тэнд ардчилал бий гэж тодорхойлж болно. Өөр улс орон хэзээ ч энд ардчилал тогтоож чадахгүй. Нутагшихгүй гэсэн үг. Учир нь, тухайн бүс нутгийн соёл иргэншилтэй холбоотой юм.
-Тэгвэл Сирийг ардчилсан орон гэж тодорхойлж болох юм байна. Тийм үү?
-Үгүй дээ. Бид ардчилсан орон болох шатандаа явж байна. Манай оронд ардчилал бүрэн тогтсон гэж хэлж чадахгүй. Түүн рүү тэмүүлж байгаа гэвэл илүү дөхөх байх. Улс орон бүрт тогтсон шалгуур, хэм хэмжүүр гэж бий. Барууны шалгуурыг энд авчирч харьцуулж ярих утгагүй хэрэг. Сирийн ардчилал тухайн орны соёл, уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжих ёстой.
-НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргаар Антонио Гутерресийг сонгосон. Тэр хүмүүнлэгийн асуудлыг голчлон хөнддөг. Та түүний талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Та хүмүүнлэг гэдэг үгийг онцолж байна. Миний бодлоор хүмүүнлэгийн үйлс гэдэг нь иргэдэд хоол болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн түгээхийг хэлэхгүй байх. Хэрвээ Сирийн дүрвэгсдийн талаар асууж байгаа бол тэд нутагтаа буцаж ирж, эх орондоо амьдрахыг хүсч байна. Тэдэнд энэ боломжийг нь олгож, аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлж өгөх юм бол энэ нь жинхэнэ хүмүүнлэгийн үйлс юм. Ерөнхий нарийн бичгийн даргын талаар надад онцолж хэлэх зүйл байхгүй. Зүгээр л Сирийн террористуудыг дэмждэг орон олон байгаа цагт хүмүүнлэгийн тухай яриад амжилт олохгүй гэдгийг сануулмаар байна.
-Доналд Трамп АНУын шинэ Ерөнхийлөгч боллоо. Таны хувьд түүнээс юу хүлээж байгаа вэ?
-Ер нь манай орон ерөнхийлөгч гэж онцлолгүйгээр Америкийн засаг захиргаанаас тийм их зүйл хүлээдэггүй. Трампын хувьд өгсөн амлалт, хөтөлбөрөө хэрхэн биелүүлэхийг нь анхааралтай ажиглаж байна. Хоёр сарын дараа албан ёсоор ажил үүргээ хүлээж авна. Олон улсын хууль, дүрэм эв нэгдлийг эрхэмлэж, бусад улс орны эрх ашгийг хүндэтгэн ажиллаасай гэж бодож байгаа. Мэдээж Сири дэх алан хядагчдыг зогсооход тусалж, дэмжээсэй гэж хүсдэг.
-Трамп мэдэгдэлдээ “Исламын улс” бүлэглэлийг устгана гэсэн байсан. Энэ үгийг нь та хэрхэн хүлээн авсан бэ?
-Энэ бол зүгээр л нэг амлалт. Биелүүлж чадах уу гэдэг л хамгийн чухал зүйл. Хэвлэл мэдээлэл түүний эсрэг байна. Ийм нөхцөлд ажил хэрэг нь хэрхэн өрнөх бол гэдэгт миний зүгээс эргэлзэж байгаа. Түүний хэлсэн үгийг зүгээр л амлалт гэж хүлээж авч буй маань ч үүнтэй холбоотой. Түүнээс гадна улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй учраас манай талаас нэлээд болгоомжтой хандаж байгаа. Түүний хэлсэн бүхэн бодит болно гэж бодохгүй байна. Гэхдээ үнэхээр террористуудын эсрэг тэмцвэл бид ч мөн холбоотон болоход бэлэн байгаа.
А.Даваахүү

Сэтгэгдэл (2)
unshigch (83.78.59.73)
tomchuuliin hool bolood zugaagaa gargah gazar bolood ongorloo. hairan hymyys. jiriin irged amia aldaad baij baina daa. siriig gesen gants ch hych alga
ÐоÑин (59.153.113.225)
ÐÑадÑн ÑÑилÑлагÑÑдÑн ÑнÑÐ¸Ñ Ð°Ð´ ÐµÑ Ð½Ñ ÑÑ Ð°Ð°Ð»Ð°Ð³ Ñ Ò¯Ð½ Ñиг Ñанагддаг. ҮнÑндÑÑ Ð³Ð°Ð´Ð½Ñ Ð·Ó©Ó©Ð²Ñийн аÑдÑилал манайд Ñ Ð½ÑÑагÑÐ¸Ñ Ð³Ò¯Ð¹ байÑÐ°Ð°Ñ Ð°Ð½Ð°ÑÑ Ð¸Ð·Ð¼ болоод Ñ ÑвиÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð°. ҮндÑÑÐ½Ð¸Ð¹Ñ ÑÑ ÑÒ¯Ò¯Ñ , ÑÑ Ð·Ð°Ð½Ñил, үнÑÑ Ð·Ò¯Ð¹Ð»ÑÑд ÑÑлгÑÑÑлаÑан монгол аÑдÑилалÑÑÑ ÑÐ²Ð°Ñ Ñаг болÑон доо. Өнө Ð¸Ñ ÑÒ¯Ò¯Ñ , өвгөдийн үлдÑÑÑÑн аÑдÑиллÑн аÑÐ°Ñ Ð¸Ñ Ó©Ð² бий ÑÒ¯Ò¯ монголд.