Чөлөөт бөхийн холбооны хурлын мандатыг “Алдар”-ынхан булаажээ
- 2016-11-18
- Нийгэм
- 0

Ойрын өдрүүдэд Монголын чөлөөт бөхийн холбоог тойрсон асуудал цахим ертөнцийн тренд болоод байна. Тухайлбал Монголын чөлөөт бөхийн холбоо маргааш өргөтгөсөн хурлаа хуралдуулж, удирдлагын багаа шинээр сонгох тухайгаа хэлсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор Рио-гийн олимпоор нүцгэлж, монгол түмнээ болон холбоогоо дэлхий нийтийн өмнө шившиглэсэн хоёр дасгалжуулагч сав л хийвэл холбоогоо муулах болсон.
Тэр ч бүү хэл дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Надад өөрийгөө шатааж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээс өөр арга алга” хэмээн сүржин мэдэгдэл хийгээд авсан. Түүний энэ үйлдлийг олон нийт “Эр хүн байж жудагтай байхгүй, хэдэн тамирчнаа зовоогоод шоу хийгээд байх юм” хэмээн олон нийтийн сүлжээгээр дүгнээд буй.
Тэгвэл дөнгөж саяхан спортын төв ордонд байрлах чөлөөт бөхийн холбооны байр руу Алдар нийгэмлэгийн дөрвөн багш шавь нараа дагуулан дайран орж, маргаашийн их хуралд оролцох хүмүүсийн мандатыг булааж аваад явжээ. Ц.Цогтбаяр дасгалжуулагчийг араас нь хэн нэгэн турхираад байгаа гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Ямартай ч маргаашийн хуралдаан халуухан болох бололтой.

Сэтгэгдэл (2)
зоÑин (59.153.113.225)
Ðд наÑÑ Ð·Ò¯Ð³ÑÑÑ Ð» Ð¼Ð°Ð½Ð´Ð°Ñ Ð¾Ð»Ð³Ð¾Ð¾Ð´ ÑвааÑ. ÐлÑÑлаа, олон өнÑÐ³Ó©Ó©Ñ Ñ ÑÑÑлдÑлгүй, Ñ ÑлÑлÑÑÑд ÑÑÑаа ол л доо
зоÑин (150.129.142.26)
ТÑгÑÑд ÑÐ½Ñ 2 ÑÐ°Ñ ÑÑÑой Ñм бÑ.УдиÑдлага Ð½Ñ ÑдиÑдага Ñиг байж ÑадÑан Ñм ÑÑ.