Шанхайд тамхины хяналтыг чангатгана

 

        БНХАУ-ын Шанхай хотод тамхины хяналтын хуулийг чангатгахаар болжээ. Тус улсын Ардын их хурлын байнгын хорооны захирамжаар ирэх оны гуравдугаар сараас эхлэн ажлын байр, олон нийтийн байгууллага, нийтийн тээвэр, хүн олноор цуглардаг газарт тамхи татахыг хориглосон байна. Шанхайн орон нутгийн хууль тогтоох байгууллага өнгөрсөн баасан гаригт тамхины хяналтын хуулийг шинэчлэн найруулж, чангатгах санал оруулсан аж. Шанхай хотод зургаан жилийн өмнөөс тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгууллагын гадна талбайд тамхи татахыг хориглоно гэсэн хуулийн цорхойгоор зочид буудал, ресторан, үзвэр үйлчилгээний төв, онгоцны буудал, галт тэрэгний өртөө зэрэг олон нийтийн газарт тамхидалт их байжээ. Үүнээс гадна, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдэд нөлөөлөх газар тамхины хууль хэрэгжихгүй байсан аж. Хятадын 16 хотод тамхины хяналтын хууль хэрэгждэг аж. Түүнчлэн нийт 316 сая орчим тамхи татдаг хүн байдаг бөгөөд 740 сая хүн дам тамхидалтад өртдөг гэнэ. Мөн өнгөрсөн оны байдлаар, тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдраар 733 мянган иргэн нас баржээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)