Ц.Төмөрбаатар тайлан тоглолтоо хийнэ
- 2016-11-21
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар урлагт зүтгэсэн 40 жилээ тайлагнан “Дүр бид хоёр” тоглолтоо энэ сарын 27-нд “Улаанбаатар палас”-т толилуулахаар болжээ. Ц.Төмөрбаатар “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Говь хянганд тулалдсан нь”, “Нарны унага”, “Фронтод явах өргөдөл”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг театр, киноны 80 орчим дүр бүтээжээ. Тэрбээр 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 1999-2000 онд Кино урлагийн дээд сургуульд багш, 2000-2002 онд УДЭТ-т жүжигчин, 2002-2010 онд хөгжмийн “Мюзик-Холл” дээд сургуульд багш, 2010 оноос өнөөг хүртэл “Зохиомж” дээд сургуульд багшаар ажиллаж байгаа юм.
Б.Мөнх

Сэтгэгдэл (0)