“Гоёл” наадмын тов гарлаа
- 2016-11-21
- Энтертайнмент
- 0

Загварын ертөнцийн шилдгийг тодруулдаг “Гоёл” наадмыг энэ жил “Монголын загварын 7 хоног”, “Гоёл 2017” гала тоглолт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, “Монголын загварын 7 хоног” энэ сарын 26-27-нд “Вlue sky tower”-т болох бол “Гоёл-2017” наадмын гала тоглолт, шагнал гардуулах ёслол ирэх сарын 1-нд Соёлын төв өргөөнд болох юм байна. Гала тоглолтын үеэр оны шилдэг дизайнер, топ модель, шилдэг загвар өмсөгч, нүүр хувиргагч, үсчин, фото зурагчныг тодруулах аж. “Гоёл” наадам нь анх 1988 онд монголын үйлдвэрүүдийн зохион бүтээх товчоодын дизайнеруудын бүтээлээр хийсэн бичилхэн шоугаар эхэлж өнөөг хүртэл өргөжин тэлж 25 дахь удаагийн наадамтайгаа золгож байгаа юм.

Сэтгэгдэл (0)