Цэнхэр өнгөтэй дарс үйлдвэрлэжээ
- 2016-11-22
- Дэлхий
- 0

Испанийн дарс үйлдвэрлэгч “Гик” компани өөрийн нэрийн ижил, цэнхэр өнгийн дарс үйлдвэрлэсэн байна. Дарсны уламжлалт хэв шинжийг эвдсэн уг дарсыг зохион бүтээсэн Аритц Лопез хэлэхдээ “Бид хувьсал авч ирэх шинэчлэл хийхийг хүссэн. Дарсны салбар хамгийн тохиромжтой эхлэл байлаа” хэмээжээ. Тэрбээр дарс үйлдвэрлэх технологи мэддэг найз болон “Баску” их сургуулийн химийн инженерчлэлийн ангийн нөхдийн хамт хоёр жилийн турш уг технологийг боловсруулсан байна. Тэрбээр “Анх уг дарсаа зах зээлд гаргаж байхад цэнхэр өнгөтэй дарс хийсэн гэхээр хүмүүс огт итгэдэггүй, мөнгийг нь луйвардах гэж байна хэмээн боддог байсан. Харин одоо бүгд уг дарсанд дурлагсад болжээ” хэмээн хуучилжээ. Шинэ технологийн цэнхэр өнгөтэй дарсыг улаан, цагаан усан үзмээр хийдэг бөгөөд цэнхэр өнгө оруулах антоцианин, индиготин гэх пигментийг хольдог аж. “Гик” дарсыг дэлхийн 25 оронд борлуулдаг бөгөөд ирэх оноос АНУ-ын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (0)