Хатан хаан Элизабет, Ханхүү Пилипп нарын хуримын ойн баяр боллоо

 

        Өнгөрсөн ням гаригт Их Британийн хатан хаан II Элизабет болон түүний нөхөр хунтайж Пилипп нарын хуримын 69 жилийн ой тохиожээ. Тэд ойн баяраа Виндсор цамхаг дахь хувийн байшиндаа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тэдний хурим нь Английн язгууртны түүхэн дэх хамгийн урт настай бат бөх хурим гэдгээрээ онцлогтой юм. “Английн язгууртан гэр бүл ийм төвшинд хүрч байгаагүй бөгөөд үүнтэй харьцуулах хурим байхгүй” хэмээн хэвлэлүүд тэмдэглэдэг аж. Англид хуримын дундаж наслалт 30 жил байдаг бөгөөд 1960-1970 оныхтой харьцуулахад салалт амархан болж, жил ирэх тусам ихэсч байгаа тул Хатан хааны рекордыг эвдэх магадлал багассаар байгаа гэнэ. Хосууд анх танилцах үед Элизабет гүнж 13 настай байсан бөгөөд Данийн ханхүү Пилипптэй VI Жорж хааны охидыг Дартмонд дахь далайд хүргэх аялалд дагалдаж явах үеэр нь крикет тоглож танилцжээ. Тэр үед ханхүү усан цэргийн сонсогч байсан гэдэг. Хосуудын хурим 1974 оны арваннэгдүгээр сарын 20-нд Вестминсторын цогчин дуганд болжээ. Тэд хуримаа хийх үед хатан хаан 21-тэй, ханхүү Пилипп 26-тай байсан бөгөөд язгууртнуудын гэрлэх ёслолд 2500 хүн оролцож байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)