Хүнд цүнх хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг
- 2016-11-23
- Нийгэм
- 0

Хүүхдийн өсөлт буурахад хүнд цүнх нөлөөлж байгааг ЭМШУИС-ийн эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Хүүхдийн цүнх нь биеийн жингийн арван хувиас хэтрэхгүй байх олон улсын жишиг байдаг аж. Гэтэл манайд бага ангийн хүүхдүүд биеийн жингээсээ хэтэрсэн цүнх үүрч буйг тогтоожээ. Сурагчдын дунд явуулсан судалгаагаар бага ангийн хүүхдийн 60 гаруй хувь нь дунджаар 25 кг жинтэй ба 2.5 кг цүнх үүрэх ёстой байтал таван кг цүнх үүрч, биеийн жингийнхээ 20 хувьтай тэнцэх ачааг үүрч явааг тогтоосон байна. Энэ ачааллыг том хүн мэдрүүлье гэвэл 70 кг жинтэй хүнд 14 кг цүнхийг өдөр бүр үүрүүлж явах болж байна. Хүнд цүнх үүрсний улмаас нурууны яс хазайх, булчин зовиурлах шинж илэрч, цаашлаад өсөлт удаашрах шалтгаан болж байгаа аж. Биеийн жингийнхээ арван хувиас хэтэрсэн цүнх үүрч явах нь энерги зарцуулалтыг ихэсгэж, нурууг бөхийлгөж, суулт өгдөг төдийгүй уушгины багтаамжийг бууруулдаг аж. Үүний улмаас цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ буурч, ядарч сульдах, эцэж турахад нөлөөлдөг байна.
М.Дуламжав

Сэтгэгдэл (0)