Томоохон худалдааны төвүүд амарч байна

 

        УИХ-аас энэ сарын 17-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.

 

Уг хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг байхаар болсон билээ.

 

Энэ жилийн тухайд энэ өдөр бямба гаригт тохиож буй тул урагшлуулан, баасан гаригт амрах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, бүх нийтээр амрах шийдвэр гаргасны дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна.

 

Өнөөдөр Нарантуул, Хархорин, Да хүрээ зах амарч байгаа бөгөөд “Бөмбөгөр” худалдааны төв, “Sunday” плаза, Барс зах, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Хүчит шонхор зах хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)