Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

 

        Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд 13.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

 

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Улс тунхагласны баярын өдрөөр бүх нийтээр амарч байгаа ба өглөө 10 цагт Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд болсон. Энэхүү цэцэг өргөх ёслолын дараа Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)