Дэд сайд Б.Цогтгэрэл Ли Пэний хүүтэй уулзжээ

 

        МАН сөрөг хүчин байхад шилэн дансаар мэргэшиж, сайд, дарга нарын чихийг халууцуулж явсан Б.Цогтгэрэл цахим ертөнцөд “Шилэн Цогоо” гэдэг нэртэй болсон. Тэрбээр өдгөө Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаа. Дэд сайд Б.Цогтгэрэл НҮБ-аас Туркмен улсад зохион байгуулсан “Тогтвортой тээвэр” сэдэвт олон улсын хуралд оролцох үедээ орон орны сонирхолтой эрхмүүдтэй нүүр тулан уулзаж гар барьснаа цахим ертөнцийнхөнтэй хуваалцлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах үеэр хоёр эрхэм өөр хоорондоо мэхийн ёсолж мэндчилснийг зарим хүн “Дэд сайд Цогоо Бан ахаа бөхийлгөжээ” хэмээн хошигносон бол Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Пэний хүү Ли Сяопинтэй хамт патиараа татуулсан нь ч олны анхаарлыг татав. Хятадын нэртэй удирдагчдын нэг Ли Пэний том хүү Ли Сяопэн эрчим хүчний “Huaneng” корпорацийн ерөнхийлөгч, Шаньси мужийн амбан захирагчаар ажиллаж байгаад улс орныхоо тээврийг хариуцсан сайдаар томилогдоод байгаа юм байна. Тэрбээр хоёр дүүтэй бөгөөд охин дүү Ли Сяолинь нь Хятадын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийг удирддаг. Харин бага дүү Ли Сяоюн нь цагдаагийн албанд ажиллаж байсан ч өдгөө Сингапурт аж төрдөг юм байна.

 

 

 

Ж.Хонгорзул  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • иргэн (180.149.80.163)

    2016-11-29

    Шенхау корпорацийг дэмжих нь дээ

  • ll (202.179.31.98)

    2016-11-28

    za hu, tsogoo hu, hentei uulzahaa sain l bodooroi doo, ehleed mongol hunee sain taniadah, daraa n gadaad huntei uulzaj daljigna za

  • Soongo (66.181.185.186)

    2016-11-28

    Хийсэн ажил байхгүй байж манайхан дарга болоод л гадагшаа баахан айлчлал хийх юм даа, гишүүд нь ч гэсэн, үр дүн нь ёстой юу ч гардаггүй шүү, хайран мөнгө