Тавилгынхаа доороос 100 кг алт олжээ
- 2016-11-28
- Дэлхий
- 0

Францын баруун хойд хэсгийн Норманд нутагт нэгэн залуу тавилгынхаа дороос 100 кг алт олсон талаар “BBC” онцолжээ. Тэрбээр нэгэн ойрын хамаатнаасаа том байшин өвлөн авсан бөгөөд тус байшингийнхаа угаалгын өрөөний тавилганы доороос төмрөн хайрцганд хийсэн алт олсон байна. Өв залгамжлагч залуу 5000 ширхэг алтан зоос, 12 кг жинтэй хоёр ширхэг алтан гулдмай болон нэг кг жинтэй 37 ширхэг алтан гулдмай олсон аж. Өөрөөр хэлбэл, тэнд 3.5 сая евро буюу 3.7 сая ам.долларын үнэд хүрэх алт байжээ. Байшингаас олдсон гэрчилгээнд дурдсанаар, франц залууд байшингаа өвлүүлсэн түүний хамаатан нь 1950-1960-аад оны үед алтыг хууль журмын дагуу худалдан авч байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өв залгамжлагч олсон алтаа аль хэдийнэ борлуулсан гэнэ.

Сэтгэгдэл (0)