Франсуа Фийон Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо

 

        Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийон ирэх оны тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үе болох Бүгд Найрамдах намын хоёр дахь шатны дотоод сунгаанд ялалт байгуулжээ. Франсуа Фийон нь энэ удаагийн сунгаанд Ален Жюппетэй өрсөлдсөн бөгөөд нийт 8081 хүн санал өгснөөс 67.4 хувийнх нь саналыг авч тэргүүлсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол иргэн бүрийн итгэл үнэмшил, дотоод ухамсраараа хийсэн сонголт. Надад итгэж байгаа учраас саналаа өгсөн. Мөн өөрийн минь арга барил илүү ойлгомжтой байсан нь бусдаас ялгарах онцлог болсон байх” гэжээ. Түүнчлэн “Ирээдүй бидний өмнө байна. Бид бүгд Европыг тэргүүлдэг тусгаар улсын иргэд. Надад та бүхнийг болон энэ улс орныг хөгжүүлж, тэргүүлэх гүрэн болгох томоохон сорилт байна” хэмээн онцолсон байна. Өдгөө 62 настай Франсуа Фийон нь 2007- 2012 оны хооронд Ерөнхийлөгч Никола Саркозигийн засаглалын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм. Тэрбээр нам дотроо ялалт байгуулж чадсан учраас хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын Марин Ле Пентэй нүүр тулахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)