“Алтан өд-2016” наадмын бүртгэл эхэллээ

 

        Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2016” наадмын бүртгэл эхэлжээ. Энэ удаагийн наадмыг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлог аж. Наадмын үеэр оны шилдэг яруу найраг, хүүхдийн зохиол, уран зохиолын орчуулга, хүүрнэл зохиол, жүжиг, кино, баримтат уран зохиол, судлал шүүмжийн бүтээлийг шалгаруулдаг билээ. Мөн Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг олгодог.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)