Ихэр эгч дүүс 100 насны ойгоо тэмдэглэв
- 2016-11-30
- Дэлхий
- 0

Их Британийн ихэр эгч дүүс болох Айрин Крамп, Пиллис Жонес нар 100 насны төрсөн өдрийн баяраа хамтдаа тэмдэглэжээ. Ихрүүд 1916 оны арваннэгдүгээр сарын 20нд 25 минутын зайтай төрсөн байна. Тэд багаасаа ойр дотно өссөн бөгөөд нэг сургуульд явж, нэг ажилд орж амьдралынхаа ихэнх хугацааг хамтдаа өнгөрүүлжээ. Ихрүүд Английн Стоурбридж дүүрэгт хамтдаа амьдардаг байна. Тэдний төрсөн өдрийн баярт ойр дотнын хамаатан садан, гэр бүлийнхнээс нь гадна 48 найз нь хүрэлцэн иржээ. Бага дүү Айрен хэлэхдээ “Бид баяр ёслол, тэмдэглэлт өдрийг үргэлж хамтдаа тэмдэглэдэг. 90 болон 99 насны төрсөн өдрөөрөө хамт байсан. Хүмүүс биднээс урт наслалтын тань нууц нь юу вэ гэж асуудаг. Харин бид шаргуу хөдөлмөрлөж, сайн хооллох нь бидний нууц гэж хариулдаг” гэжээ. Түүнчлэн төрсөн өдрийн баярт нь хүрэлцэн ирсэн зочдоос өөрсдөд нь бэлэг өгөхгүй байхыг хүссэн бөгөөд оронд нь орон нутгийн түргэний эмнэлэгт хандив өргөхийг уриалжээ. Энэ талаар эгч Пиллис нь “Бид тийм ч баян биш, хангалттай мөнгө байхгүй, гэхдээ бид хоёр хамтдаа байгаа учраас болоод л байна шүү дээ” гэжээ.

Сэтгэгдэл (0)