Японд дахин зам цөмөрчээ

 

        Японы баруун өмнө зүгийн Фукуока хотын Хаката дүүргийн гудамжинд энэ сарын 8­нд зам цөмөрч асар том нүх бий болсон билээ. Тэгвэл энэ нүх дахин гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн энэхүү эвдрэл нь элс, цементээс болсон байна. Тодруулбал, өмнөх нүхийг бөглөсөн элс, цемент доош суусны улмаас зам эвдэрч эхэлсэн аж. Энэ үйл явдалтай холбогдуулан Фукуока хотын захирагч Сойчиро Такашима өөрийн цахим хуудсаараа дамжуулан зам дахин эвдрэх эрсдэлтэйг оршин суугчдад анхааруулаагүйдээ уучлалт хүсчээ. Тэрбээр, өмнөх нүхийг бөглөснийхөө дараа зам урьдынхаасаа 30 дахин бат бөх болсон гэж хэлж байсан юм. Анх 30 метрийн өргөнтэй, 15 метрийн гүн нүх үүссэн бөгөөд шинжээчид үүнийг замын хажууд байсан барилгууд газар доогуур шугам хоолой явуулсны улмаас зам эвдэрсэн гэж тайлбарлаж байсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)