Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

 

        Ивээн тэтгэгч гэдэг спортод хичнээн чухал гэдгийг бид сүүлийн олимп болон тив дэлхийн тэмцээнд Монголын тамирчдын үзүүлж буй амжилтаас харж байна. Үүний нэгэн адил сүүлийн хоёр жилд Монголын хөлбөмбөгийн тамирчид үндэсний хөлбөмбөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр болохуйц ивээн тэтгэгчтэй хамтран ажилласнаар бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцох болж, амжилтын буухиагаа түүчээлэн эхлээд байна.

 

Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш хүнсний манлай үйлдвэр  "Арвайн үндэс" компани нь "Хүрхрээ" үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, 2016 оны лигийн аварга багуудад олгодог 100,0 сая төгрөгийн мөнгөн санхүүжилтээ олголоо. "Арвайн үндэс" компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд  “Хүрхрээ” брэндийнхээ 50₮ бүрийг хөлбөмбөгийн хөгжилд зориулж байгаа нь хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсаныг лигийн тоглолтын чанар, амжилт гээд олон үзүүлэлтээс харж болохоор болжээ. 

 

МХХ-ны зүгээс хөлбөмбөгийн спортын үнэлэмжийг дотоодоо өсгөх, мөн хөлбөмбөгийн тамирчид амжилтын үнэлэмжээрээ амьдарч болох тийм орчинг бүрдүүлэхийг зорьж яваа. Монголын хөлбөмбөгийн клубүүд мянга мянган хөгжөөн дэмжигч, үнэнч фанатуудын нэрийн өмнөөс хөлбөмбөгийн хөгжлийг дэмжигч Хүрхрээ брэндэд баярлалаа.   

 

        Дээд лигийн аварга багууд , 

 

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэргүүн баг Эрчим клуб
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2-р байр Хангарьд клуб
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 3-р байр Хоромхон клуб

 

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)