Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

 

        Хан-Уул дүүргийн 16-р хороонд шинээр баригдсан  цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус цэцэрлэгийн  нээлтийн арга хэмжээнд ИТХ-ийн дарга Б.Цэрэн Нийслэлийн боловсролын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга  Ж.Энхтөр Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцлоо. 

 

       Нээлтийн арга хэмжээг ИТХ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ цэцэрлэгийн асуудал бол улсын нэн тэргүүний асуудал байдаг.: Өнөөдөр бид цэцэрлэгийн хүртээмж муу байгааг мэднэ. Харин ийм үед тус  цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийж байгаад баярлаж байна. Нийт сурагчид маань зөв, шударга сайн боловсролтой иргэн болж төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. хэмээлээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар баригдсан тус  цэцэрлэг нь 10 бүлгийн 240 ор бүхий хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 360 хүүхэд хүмүүжиж,38 багш ажилчид ажиллаж байна.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум  өртөг бүхий энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг “Морин сувд” ХХК амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгөөд байна.Энэхүү цэцэрлэгт БСШУСЯ-43,0 сая,Хан-Уул дүүргийн ЗДТГ 29,0 сая эцэг эх, бусад байгууллага 13,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.29.227)

    2016-11-30

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ажлаа хүлээлгэж өгөхөд дүүргийн төсөв 5,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна даа.