Болливудаас ирсэн сайн мэдээ

 

        Энэтхэгийн олон улсын кино наадамд “Доз плас” энтертайнментийн жүжигчин А.Мөнгөнзул хүндэт зочноор уригдан оролцжээ. Энэхүү наадмыг 47 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнхад нь 6000 зочин төлөөлөгч ирсэн байна. Мөн хамгийн өндөр шагналын сантайгаараа бусад кино наадмаас ялгаатай аж. Дашрамд сонирхуулахад, “Доз плас” энтертайнментийн бүтээл “Элэг нэгтэн” уран сайхны кино Мумбай хотын олон улсын кино наадмын сүүлийн шалгаруулалтад үлдсэн долоон бүтээлийн нэг болоод байгаа ажээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)