Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо
- 2016-12-01
- Нийгэм
- 0

Өнөөдөр Маршал Г.К.Жуков мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Тус ёслолын ажиллагаанд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж,Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОХУ, БНХАУ, БНСУ, БНТУ-ын цэрэг, цэрэг агаарын атташе, туслах нар оролцлоо. Хүндэт харуултай цэцэг өргөх ёслолын дараа Г.К.Жуковын музейн эрхлэгч хошууч Д.Амартайван Г.К.Жуковын амьдралын талаар шинэ хүүхдийн ном танилцуулж хоёр улсын Элчин сайд нар тус ойг тохилдуулан зураг зурсан хүүхдүүдэд шагнал гардуулав.







Сэтгэгдэл (0)