Дүүргийн ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзлаа

 

        НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ. Тэрээр хотын хөгжил дүүрэг, хорооны хөгжлөөс эхлэхийг онцлоод “Иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллаарай” гэж захилаа.

 

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)