“GUYS” хамтлагийнхан олон улсын шагнал хүртжээ
- 2016-12-02
- Энтертайнмент
- 0

Өмнөд Солонгосын урлаг соёлын их наадмаас “Guys” хамтлагийнхан “Олон улсын од” шагнал хүртэхээр болжээ. Энэхүү наадам нь Өмнөд Солонгосын төдийгүй гаднын соёл урлагийн бүхий л салбарын шилдгийг шалгаруулдгаараа онцлогтой аж. Тэр дундаа дуу хөгжим, кино, драма, к-поп, хошин шог, топ модель зэрэг урлагийн бүх салбарынхныг хамруулдаг байна. Наадмын шилдэг уран бүтээлчдийг үзэгч, сонсогчдын саналаар шалгаруулдаг аж. Уг наадмын “Олон улсын од” шагналыг өмнөх жилүүдэд загвар өмсөгчид хүртэж байсан бөгөөд энэ жил хамтлаг дуучдад өгч байгаа гэнэ.
Б.Мөнх

Сэтгэгдэл (0)