“Forbes“ амжилтад хүрээгүй киног нэрлэжээ

 

        “Forbes” сэтгүүл Холливудын хамгийн амжилтгүй кинонуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын эхний байрт Стюарт Хендлерийн найруулж, Бен Уинчелл, Энди Гарсия нарын тоглосон шинжлэх ухааны уран зөгнөлт “Max steel” кино оржээ. Уг киног 11 сая ам.долларын өртгөөр бүтээсэн боловч ердөө 4.4 сая ам.долларын орлого олжээ. Үүний дараагаар Меттью МакКонахигийн тоглосон “Free state of jones” кино орсон байна. Киног 43 сая ам.доллараар бүтээсэн ч 23 саяын ашиг олжээ. Жагсаалтын гуравдугаарт Энди Сэмбергийн гол дүрд нь тоглосон “Popstar:Never stop never stopping” 20 сая ам.доллар зарцуулсан ч 9.5 сая ам.доллар олжээ. Мөн “Pride and Prejude and Zombies”, “Ratchet and Clank”, “Up with the joneses” кино энэ жагсаалтад багтсан байна.

 

Б.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)