С.Сүхбаатар: Би хүүгээ таниагүй

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахын талаар холбогдох хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд түүний гэр бүлийг төлөөлж аав С.Сүхбаатар болон өмгөөлөгч Г.Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай буюу Б.Баяржаргал болон дуучин Лхагвасүрэн нар оролцон болсон хэргийн талаар тайлбар өглөө. Энэхүү хурлыг хийх болсон шалтгаан нь зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дуучин Амараагийн талаар  худал мэдээлэл гүтгэлэг явж буйтай холбоотой хэвлэлийн хурал зарласан гэдгээ мэдэгдлээ. 

Тухайн хэрэг гардаг өдөр дуучин Амараа тайзан дээр урлагийн хувцас буюу хас тэмдэгтэй дээлээ өмсөж дуулсан бөгөөд тайзнаас буусны дараа ирсэн зочид төлөөлөгчдийн хүндэтгэн энгийн хувцас солин өмсөж  ирсэн зочидтой зураг хөргөө даруулсан байна. 

Арга хэмжээ дууссаны дараа лифтрүү явж байхад нэгэн эр араас нь буюу толгойн тус газар нь төмөрлөг хатуу зүйлээр цохин ухаан алдуулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шилээр цохисон хэмээн андуу мэдээлжээ. Амараа эхний цохилтоор ухаан алдсан бөгөөд тэнд ямар ч харилцан зодоон болоогүй гэдгийг хэллээ. Энэ үед тус газрын бармен залуу гарч ирэн зодож байсан этгээдийг салгасан байна. 

Өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ тухайн этгээдийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд байцаалтын шатанд яваа гэлээ. Энэхүү хэрэгт Орос улсын элчин сайдын яамны ажилтан нэр холбогдсон нь тухайн консулын газарт ямар нэгэн байдлаар хамааралгүй бөгөөд тухайн этгээдийн зан араншин хэмээн мэдэгдлээ. Мөн Амараагийн талаар ямар нэгэн захиалгат худал мэдээлэл цацахгүй байхыг хүслээ. 

Дуучин Амармандахын биеийн байдал одоогоор хүнд байгаа бөгөөд ухаан орсон ч ухаан нь орж гарсан байдалтай байна гэлээ. Амараагийн аав Сүхбаатар хэлэхдээ би хүүгээ таниагүй өнөөдрөөс л нэг царайн танигдах төдий болж байна хэмээн маш гомдолтой байгаагаа илэрхийллээ. 

Тухайн өдөр болсон хэргийн бичлэгийг мөн хурал дээр үзүүллээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно. 

 

Б.Цэцэн

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.21.73)

    2016-12-02

    Өрөнд орж өтөнд баригдаж гүйцлээ гээд л байсан.Яасан их мөнгөтэй хүмүүс вэ.Татвар төлөгчдийн мөнгөөр хүйдэгнэхээ болиоч дээ.Хөдөлмөрлөж олоогүй болохоор баруун солгоогүй цацаж байна.МУУСАЙН МАЛНУУД.Шоу зохиож мөнгө угаах л арга шүү дээ.Цасаа арилгах ганц машин ч үгүй үхээнц царайлчихаад ийм юм хийж нэг хүний аминд хүрэх шахлаа шүү дээ.МАЛНУУДАА.Ямар ч ажил хийж чадахгүй ийм үхээнц юмнуудыг солих хэрэгтэй шүү дээ.Засаг дарга болоод юу ч хийсэнгүй.Энэ хүнд шоу хийж мөнгө угаахаас өөр хийсэн юм алга.2 дахь их мөнгө зарсан шоу нь болж байна.ЗАЙЛУУЛААД_Хотыг хот шиг болгох хүн тавих хэрэгтэй байна.

  • зочин (122.19.36.184)

    2016-12-02

    Яг ийм зүйл дээр л монголын төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой. Японд Америкийн энхийг сахиулагч нэг япон эмэгтэйг хүчиндээд алсан хэрэг гарсан. Тэр Америкийн нэр ус, царай зүс бүгдийг нийтэд ил болгосон. Америкийн тал ч уучлал гуйсан. Одоо хэрэгтэнг Японы тал шүүж байгаа. Монголын шүүх цагдаа яг л ингэмээр байна. Дипломат гэж хэлбэрдэлгүй иргэнийхээ төлөө баймаар байна. Бас тэр улсын татварын мөнгөөр өөрийн баарандаа шоу зохион байгуулсан Сундуй ч билүү тэр нөхөрт, НЗДТГ-ын удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Цас цэвэрлэх болохоор мөнгөгүйгээ гайхаад байсан. Шоу хийх болохоор болгоод байдаг энийг шалгадаг газар нь шалгаачээ.