Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг анх Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ерөнхий ассамблейгаас анх 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай конвенцийг баталж, уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалах болжээ. Монгол Улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах тухай конвенцид нэгджээ. Энэ үеэс эхлэн жил бүрийн энэ өдрийг угтан тэмдэглэх болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдаас энэ жил "Ирээдүйнхээ төлөө бид 17 зорилтуудыг хэрэгжүүлэхийг хүсч байна" гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Энэхүү уриа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдаас дэвшүүлж буй Тогтвортой хөгжлийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилттой уялдаж гаргаж ирсэн ажээ. Иргэдэд зориулсан илүү хүртээмжтэй, тэгш ертөнцийг бий болгоход эдгээр зорилтын гол үүрэг оршиж байгаа юм. Түүнчлэн энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан 10 жилийн ой мөн тохиож байна. 2016 оны аравдугаар сарын  байдлаар дэлхийн хүн амын 15 хувь буюу ойролцоогоор 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн тооцоо байдаг.

Харин үүний тавны нэг буюу 110-аас 190 орчим сая хүн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байна.  Үүнээс нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдын 80 хувь нь хөгжиж буй орнуудад, үлдсэн 20 хувь нь буурай оронд амьдарч байна гэсэн үзүүлэлтийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн насны 386 сая иргэн байдаг гэсэн судалгааг өгч байна.

О.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)