Селена Гомез хамгийн олон дагагчтай алдартан болов

 

        АНУ-ын дуучин Селена Гомез инстаграм цахим сүлжээний энэ оны хамгийн олон дагагчтай хүнээр шалгарчээ. Энэ сарын нэгний байдлаар инстаграм сүлжээнд түүнийг 103 сая хэрэглэгч дагасан байна. Цахим сүлжээнд нэр нөлөө бүхий, олны танил арван хүний инстаграм сүлжээн дэх нэр хүндийн жагсаалтыг “Lenta.Ru”-гийн хэвлэлийн албанаас гаргасан цахим мэдээлэлд тулгуурлан нийтэлсэн аж. Уг жагсаалтыг тэргүүлсэн өдгөө 24 настай дуучин Селена Гомез нь энэ жил чонын хөрвөс өвчний улмаас уран бүтээлээсээ завсарлага авсан ч нийгмийн сүлжээн дэх нэр хүнд буураагүй байна. Уг жагсаалтын хоёрдугаар байрт өнгөрсөн оны инстаграм болон фэйсбүүк сүлжээнд хамгийн олон дагагчтай уран бүтээлчээр тодорч байсан дуучин Тэйлор Свифт шалгарчээ. Түүний араас дуучин Ариана Гранде, Бейонсе, телевизийн реалити шоуны од Ким Кардашяан нар бичигджээ. Харин жагсаалтын зургаадугаарт Реал Мадрид багийн тоглогч Криштиан Роналдо 77,2 сая дагагчтай гэсэн үнэлгээгээр багтсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)